Та харсан хүн болгоныхоо хэдэн настай гэдгийг тааж чадах уу? Калифорний эрдэмтэд энэ тал дээр таамаглахаас ч илүү зүйлийг хийж чаддаг болжээ. Хүний насыг нь мэдэхийн тулд тэдэнд хэрэгтэй гол зүйл бол шүлс юм. Молекулын генетикч Вен Бокланд хэлэхдээ "Бид хэн нэг хүний зөвхөн шүлсийг дээж болгон авч насыг нь таван жилийн нарийвчлалтайгаар урьдчилан тодорхойлох боломжтой байсан нь намайг ихээр гайхшруулсан" гэжээ.
Генетикч Вен Бокландын хэлж байгаагаар түүний баг хүний насыг тодорхойлох аргыг санамсаргүй байдлаар нээсэн байна. Уг нь эрдэмтэд ДНХ дэх өөрчлөлтөөр хүний бэлгийн чиг хандлага тодорхойлогдож болох эсэхийг судалж байжээ.
"Судалгааны баг энэхүү холбоо хамаарлыг олоогүй хэдий ч энэ судалгаа тэднийг метилжүүлэх химийн процессыг сайтар судлахад хүргэсэн, метилжүүлэх гэдэг нь ДНХ –г химийн аргаар өөрчлөлтөнд оруулж байгаа хэрэг, бид юу идэх, тамхи татах, эсвэл хорт зуршилгүй байх зэрэг нь ДНХ-д ихээхэн нөлөө үзүүлдэг, цаг хугацаа ч гэсэн үүний нэг хэсэг" гэж Калифорний их сургуулийн генетикийн профессор Эрик Вилэйн хэлсэн байна.
Судлаачид 18-70 насны хэд хэдэн хүний шүлсийг дээж болгон авчээ. Тэд дээжийг ашиглан хүмүүсийн ДНХ дэх метилжилтийн төвшин дээр үндэслэн хүний насыг тодорхойлох загварыг гаргасан байна.
Энэхүү шинэ нээлт нь олон зүйлд ашиглагдаж болохыг эрдэмтэд хэлж байгаа юм.
Судалгаан дээр үндэслэсэн энэхүү туршилт гэмт хэрэг мөрдөгчдөд сэжигтний насыг тодорхойлох боломжийг олгож болох юм. Метилжилт нь заримдаа хүний биологийн насыг харуулдаг гэдэг нь судалгааны өөр нэг үр дүнгээс харагдаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хэрэв хүн эрүүл бус хэмнэлээр амьдарвал ДНХ дэх метилжилтийн төвшин нь эрүүл хүнийхээс өөр байх юм.