УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ц.Батбаяр нар УИХ-ын дэд дарга Г.Батхүүд УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа. Тус хоёр дүүргийн нутаг дэвсгэрт орших тусгай хамгаалалттай зарим газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай уг тогтоолын төслийг танилцуулж Д.Ганхуяг гишүүн ярихдаа:
-2008 оноос хойш батлагдсан байгаль орчинтой холбоотой хуулиудад газрыг зохистой ашиглах асуудал төрийн бодлогын маш чухал чиглэл болон тусгагдаж ирсэн. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоолыг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын 2009 оны 38 дугаар тогтоолоор тусгай хамгаалалттай газар нутгийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох, хууль хоорондын уялдаа холбоог хангах талаар тодорхой зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд Тусгай хамгаалалттай зарим газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулахдаа бид тухайн орон нутгийн захиргаа, БОАЖЯ-тай хэлэлцэж зөвшилцсөн.
Өнөөгийн байдлаар тусгай хамгаалалттай зарим газар нутагт сум, хороо зэрэг Монгол Улсын засаг захиргааны нэгж байрладаг, олон жилийн турш иргэд амьдарч буй суурин газар цөөнгүй байна. Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 1981 онд байгуулагдсан Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо /Хонхор/-ны нутаг дэвсгэрт орших төмөр замын Туул зөрлөгт 1955 оноос хойш 56 өрх, 300 гаруй иргэн аж төрж байна. Мөн Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт Налайх дүүргийн гурван хорооны нутаг дэвсгэр хамрагдсанаас 2001 онд байгуулагдсан 6 дугаар хорооны төв байрлах Тэрэлжийн төв суурингийн 510 өрх, 1200 гаруй иргэний ихэнх нь 1950-иад оноос хойш тэнд амьдарч байна. Эдгээр иргэний ихэнх нь Газрын тухай болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль батлагдахаас өмнө энэ л нутагтаа оршин сууж байсан ч хуулийн дагуу газраа эзэмших, өмчлөх эрхийн зохицуулалтгүй байсан тул энэ эрхээ эдлэх боломж олгох нь Монгол Улсын иргэн бүр хуулийн өмнө тэгш эрх, үүрэгтэй байх зарчимд нийцэж байгаа юм гэлээ.
Ер нь дэлхийн олон улсад орон нутгийн иргэдийн зохион байгуулалттай оролцоонд тулгуурлан газрыг иргэддээ зохистой ашиглуулах нь хамгийн сайн хамгаалалт болдог гэсэн зарчим баримталснаар байгаль орчныг хамгаалах бодлого амжилттай хэрэгжиж байгааг Д.Ганхуяг гишүүн онцолсон юм.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү уг тогтооолын төслийг хүлээж аваад хэлэхдээ, “Нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргээс сонгогдсон гишүүд газар эзэмших, өмчлөх асуудлыг амьдралд ойртуулж шийдвэрлүүлэхээр төслийг өргөн барьж байгаа юм байна. Холбогдох хууль нь батлагдахаас өмнө засаг захиргааны нэгж нь байгуулагдсан, ард иргэд нь тэнд он удаан жилээр амьдран сууж байсан ч хуулийн дагуу газраа эзэмших, өмчлөх боломжгүй байгаа өнөөгийн нөхцөл байдлыг зохицуулж, тухайн иргэдэд газрыг нь хууль ёсоор олгохтой холбоотой энэ том асуудал өмнөх Их Хурлаар ч орж ирж байсан. Энэ төслийг УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулна гэлээ.
Хууль санаачлагчдын үзэж байгаагаар бол, энэ тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улсын засаг захиргааны нэгж байрлаж буй төрийн тусгай хамгаалалттай газар нутаг дахь 400-гаад га газарт он удаан жил суурьшин амьдарч байгаа 566 өрхийн 1500 гаруй иргэний газар өмчлөх, эзэмших эрх хангагдаж, улмаар үл хөдлөх хөрөнгө-орон сууцаа эдийн засгийн эргэлтэд оруулан ажилтай, орлоготой амьдрах нөхцөл бүрдэх юм байна.
Г.Халиун