logo
Төсвийн байнгын хороо хуралдлаа

Төсвийн байнгын хороо хуралдлаа

2013/05/24
УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2013 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Пүрэв гарагийн хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төсөл, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

 Төслийн эцсийн хэлэлцүүлгүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн батлуулахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжлээ.

Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунбаатар нар танилцуулахаар тогтлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш