Чингэлтэй дүүргийн XIV хороо, Хайлаастын 1-1 тоотод байрлах гурван давхар нийтийн байранд өчигдөр 16.00 цагийн үед гал гарчээ. Галын дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Гал унтраах 34 дүгээр ангийн хоёр тасгийн бие бүрэлдэхүүн очиход хоёрдугаар давхрын 5-6 өрөө шатаж байсан байна. Тус байр 30 гаруй өрөөтэй бөгөөд 28 өрөөг нь айл өрх түрээслэн суудаг аж. Азаар энэ үеэр түлэгдэж гэмтээгүй ч жижүүр нь угаартсан байдалтай байгаа аж. Галын шалтгааныг тогтоохоор одоогоор ажиллаж байна. Нийтийн байрны яг дэргэд “Магнай трейд” компанийн шатахуун түгээх станц байсан. Тэгвэл Хууль, журмын дагуу бол ШТС нийтийн эзэмшлийн газраас дор хаяж тавин метрийн зайд байрлах ёстой юм байна.