logo
Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ?

Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ?

2011/08/12
Бааранд нэг эр ороод нэг хундага дарс автал нэг сармагчин гүйж ирээд ширээн дээр нь гараад архи руу нь шээчихэв. Эр дахиад нэг хундага архи автал мөн л адил… Гайхсан эр үйлчлэгч дээр ирэв.
-Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ?
-Би мэдэхгүй ээ, тэр төгөлдөр хуурчаас асуу, тэр олон жил энд ажиллаж байгаа хүн. Эр төгөлдөр хуурч дээр ирэв. Төгөлдөр хуурч хөгжмөө дэрлэн унтана. Түүнийг сэрээв:
-Яагаад сармагчин хундага руу шээдэг юм бэ? Согтуу хуурч:
-100 доллар… Эрийн сониуч зан нь хөдөлж 100 доллар өгөв. Төгөлдөр хуурч согтуу хоолойгоор:
-Яа-гаад сар-магчин хундага руу шээ-дэг вээ, хэмээн дуулж гарав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш