logo
Шийдэмгий зан хэрэгтэй цагтаа аминд ордог юм шүү

Шийдэмгий зан хэрэгтэй цагтаа аминд ордог юм шүү

2011/08/12
Амьдралд жижиг сажиг зүйлээс эхлээд том асуудлыг шийдэх гээд багагүй стресст ордог шүү дээ. Зоригтой, шийдэмгий байхаасаа илүүтэй эргэлзээтэй, бүрхэг байх нь олонтоо. Тэгвэл хэрхэн шийдэмгий байх талаар дараах зөвлөгөөг хүргэе.

о Урьтаж тухайн бүх зүйлээ тодорхойлох,
о Танд чухам юу чухал болох,
о Таныг юу хамгийн ихээр аз жаргалтай болгодог эсэхээ олж тогтоох,
о Бусдын мэдрэмжийг анхааралгүй орхиж болохгүй авч өөрийнхөө мэдрэмжийг бас мартаж болохгүй.

о Өнгөрсөнд болсон болон одоо байгаа азгүйдлийнхээ талаар бодох хэрэггүй.
о Алдаа гэдэг бол таныг сургах процесс байдаг боловч бүх зүйлд таны тэнцвэргүй байдлын нотолгоо болдоггүй.

о Хэт сэтгэл хөдөлсөн, тайван бус үедээ чухал шийдвэр гаргахгүй байх. Эхний ээлжинд тайвшрахыг хичээх нь зүйтэй.
о Юуны өмнө шийдвэр гаргахдаа тухайн зүйлийнхээ талаар мэдээллийг цуглуулж, олж авах нь чухал байдаг.

о Ямар нэгэн асуудал тулгарахад танд зөвлөж чадах аль эсвэл та өөрөө сонсохыг хүсдэг жинхэнэ найзтайгаа зөвлөлдөж байх,
о Өөрийн зөн совингоо сонсдог байх. Учир нь зургаа дахь мэдрэхүй таны хүсэл сонирхолд илүү нөлөөлдөг.

о Зөв шийдвэр гаргалаа гээд үргэлж тэр нь төгс байж чаддаггүй. Яагаад гэвэл төгс зүйл гэж хэзээ ч байх боломжгүй. Энэ бол бичигдээгүй хууль юм.
о Гол нь та өөрийгөө юунд илүү авьяастай, чадвартай болохоо харуулах нь зүйтэй. Учир нь бүх зүйл танаас шаардагдах болно.

о Эргэлзэж байгаа бол эргэлзээгээ тайлах зүйлээ олоорой.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш