logo
Энэ жил улсын хэмжээнд 43864 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

Энэ жил улсын хэмжээнд 43864 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

2013/05/27
Энэ жил улсын хэмжээнд 43 мянга 864 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Нийслэлд шалгалт өгөх өмнөх онд төгссөн шалгуулагчид суудлын хуваарь бүхий шар хуудсаа өнөөдрөөс авч эхэлнэ. Тэд “Чингис хаан” дээд сургуулийн 102 тоотод 8.00-17.00 цагт очиж авах юм байна.

Суудлын хуваариа авахдаа иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудастайгаа ирэх ба бүртгэлийн хуудсаа баталгаажуулж, тамгалуулах хэрэгтэй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Өнөө жил ЕБС-ийг төгсөж байгаа нийт шалгуулагчид ЭЕШ-ын суудлын хуваарь бүхий шар хуудсаа сургуулиасаа авах юм. Харин өмнөх онуудад ЕБС төгссөн хөдөө орон нутгийн шалгуулагчид шалгалт өгөх аймгийнхаа БСГ-аас суудлын хуваариа авах юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш