logo
Төрийн дэмжлэгээр дэлхийн топ 100 сургуульд суралцах боломжтой болно

Төрийн дэмжлэгээр дэлхийн топ 100 сургуульд суралцах боломжтой болно

2013/05/28
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их сургуульд суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор Засгийн газарт чиглэл өгсөн 78 дугаар зарлиг гаргасан билээ.  Тус зарлигт Дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчид хүсэлтийг нь үндэслэн суралцаж буй мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгохоор заасан. Өөрөөр хэлбэл, шилдэг 100 их сургуулийн эхний 20 сургуулийн аль нэгэнд суралцахаар болбол тухайн оюутан ямар ч мэргэжил сонгосон төрөөс санхүүжилт олгоно гэсэн үг. Харин дараагийн зэрэглэлийн буюу 21-100-д багтсан сургуульд суралцахаар болбол Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан санхүүжилт олгохоор заасан байна. Мөн Ерөнхийлөгчийн зарлигт дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын тогтоосон зэрэглэлээр тооцохоор заасан байна. Жишээлбэл дэлхийд зартай Томсон Ройтерс байгууллагын тогтоосон зэрэглэлээр бол 2012 – 2013 оны хичээлийн жилд АНУ-ын Калифорнийн Технологийн их сургууль шилдгүүдийн хамгийн эхэнд бичигдэж, 20 дугаар байранд Мичиганы их сургууль, 21 дүгээрт Канадын Торонтогийн их сургууль удаалж байна. Харин 100 дугаар байранд Германы Берлин хотын Гумболдын их сургууль орсон байна. Дэлхийн шилдэг сургуулиудад суралцах бол оюутан тухайн сургуульдаа өөрийгөө танилцуулна, суралцах өргөдөл, хүсэлтээ гаргах нь ёстой бөгөөд тэр сургуулиасаа урилга авсаны дараа  Монголын төрөөс санхүүжилт авахын тулд оюутан өөрөө БШУЯ-нд албан ёсоор хүсэлтээ гаргах юм байна. Энэ чиглэлээр мөрдөх журамыг  Монгол Улсын Засгийн газар ойрын хугацаанд  боловсруулж гаргах ажээ. Гэхдээ уг журамд зарим нэг шинжлэх ухааны чиглэлээр улсын болон олон улсын олимпиадад оролцож эхний байруудыг эзэлсэн байх гэх мэт хатуу үзүүлэлт тавигдахгүй болов уу гэж бодож байна.  Засгийн газар дэлхийн шилдэг их сургуулиудад суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны эхний хагас жилд, суралцуулах хүний тоог тухайн оны хоёрдугаар сард багтаан өөрийн цахим хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр зарлах үүргийг хүлээжээ .

Дэлхийн шилдэг их сургуулиуд:
 
1 California Institute of Technology United States 95.5
2 Stanford University United States 93.7
2 University of Oxford United Kingdom 93.7
4 Harvard University United States 93.6
5 Massachusetts Institute of Technology United States 93.1
6 Princeton University United States 92.7
7 University of Cambridge United Kingdom 92.6
8 Imperial College London United Kingdom 90.6
9 University of California, Berkeley United States 90.5
10 University of Chicago United States 90.4
11 Yale University United States 89.2
12 ETH Zürich – Swiss Federal Institute of Technology Zürich Switzerland 87.8
13 University of California, Los Angeles United States 87.7
14 Columbia University United States 87.0
15 University of Pennsylvania United States 86.6
16 Johns Hopkins University United States 85.6
17 University College London United Kingdom 85.5
18 Cornell University United States 83.3
19 Northwestern University United States 83.1
20 University of Michigan United States 82.6
21 University of Toronto Canada 82.2
22 Carnegie Mellon University United States 81.5
23 Duke University United States 81.2
24 University of Washington United States 79.9
25 University of Texas at Austin United States 78.8
25 Georgia Institute of Technology United States 78.8
27 University of Tokyo Japan 78.3
28 University of Melbourne Australia 77.9
29 National University of Singapore Singapore 77.5
30 University of British Columbia Canada 77.3
31 University of Wisconsin-Madison United States 76.9
32 University of Edinburgh United Kingdom 76.1
33 University of Illinois at Urbana Champaign United States 75.8
34 McGill University Canada 75.7
35 The University of Hong Kong Hong Kong 75.6
35 University of California, Santa Barbara United States 75.6
37 Australian National University Australia 75.4
38 University of California, San Diego United States 75.2
39 London School of Economics and Political Science United Kingdom 73.1
40 École Polytechnique Fédérale de Lausanne Switzerland 73.0
41 New York University United States 72.8
42 Karolinska Institute Sweden 72.4
42 University of North Carolina at Chapel Hill United States 72.4
44 University of California, Davis United States 71.8
44 Washington University in St Louis United States 71.8
46 Peking University China 70.7
47 University of Minnesota United States 70.5
48 Ludwig-Maximilians-Universität München Germany 70.4
49 University of Manchester United Kingdom 70.1
50 Pohang University of Science and Technology Republic of Korea 69.4
51 Brown University United States 68.9
52 Tsinghua University China 67.1
53 Ohio State University United States 67.0
54 Boston University United States 66.8
54 Kyoto University Japan 66.8
56 University of Southern California United States 66.3
57 King’s College London United Kingdom 66.2
58 KU Leuven Belgium 66.1
59 Seoul National University Republic of Korea 65.9
59 École Normale Supérieure France 65.9
61 Pennsylvania State University United States 65.8
62 École Polytechnique France 65.7
62 University of Sydney Australia 65.7
64 Leiden University Netherlands 65.1
65 University of Queensland Australia Australia 64.4
65 Hong Kong University of Science and Technology Hong Kong 64.4
67 Utrecht University Netherlands 64.1
68 Korea Advanced Institute of Science and Technology Republic of Korea 64.0
69 Purdue University United States 63.8
70 Georg-August-Universität Göttingen Germany 63.2
70 Wageningen University and Research Center Netherlands 63.2
72 Erasmus University Rotterdam Netherlands 62.9
72 University of Massachusetts United States 62.9
74 University of Bristol United Kingdom 62.5
75 Rice University United States 62.0
76 University of Pittsburgh United States 61.7
77 Delft University of Technology Netherlands 61.6
78 Universität Heidelberg Germany 61.4
79 Emory University United States 61.3
80 Durham University United Kingdom 60.7
81 Université Pierre et Marie Curie France 60.5
82 Lund University Sweden 60.3
83 University of Amsterdam Netherlands 60.1
84 University of Montreal Canada 59.8
85 University of New South Wales Australia 59.6
86 Nanyang Technological University Singapore 59.4
87 Tufts University United States 59.1
88 McMaster University Canada 59.0
89 University of Zürich Switzerland 58.8
89 University of Groningen Netherlands 58.8
91 University of Colorado Boulder United States 58.7
92 Université Paris-Sud France 58.6
93 Ghent University Belgium 58.4
94 University of Notre Dame United States 58.3
94 Michigan State University United States 58.3
96 University of California, Irvine United States 58.2
97 University of Maryland, College Park United States 57.9
98 University of Arizona United States 57.7
99 Monash University Australia 57.5
99 Rutgers, The State University of New Jersey United States 57.5
99 Humboldt-Universität zu Berlin Germany 57.5
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш