logo
  Оросын Холбооны Улсад соёл, урлагийн чиглэлээр суралцуулна

Оросын Холбооны Улсад соёл, урлагийн чиглэлээр суралцуулна

2013/05/28
Оросын Холбооны Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 2013/2014 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын их, дээд сургуульд хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин /симфони найрал хөгжмийн/, кино найруулагч, кино оператор, балетмейтстр, дүрслэх урлаг, номын сан-мэдээллийн ажилтан, соёл, урлагийн менежент мэргэжлээр бакалаврын сургалтад сонгон шалгаруулна. 

     Бакалаврын сургалтад магадлан итгэмжлэгдсэн Монгол Улсын их, дээд сургууль, коллежид 1, 2 дугаар ангид 3,0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа болонОХУ-д бэлтгэл ангид суралцаж байгаа оюутнууд, соёл, урлагийн байгууллагад ажиллаж байгаа 28-аас доош насны Монгол Улсын иргэдээс сонгон шалгаруулна.

Шалгалтад оролцогсод нь дараах материалыг бүрдүүлэн бүртгэлд хамрагдана:  

-    Өөрийн сурч буй сургууль, ажиллаж буй байгууллагаас сонгон шалгаруулалтад орохыг зөвшөөрсөн албан бичиг,
-    Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбарболон 1-2 курсын дүнгийн жагсаалт,бакалаврын диплом
-    Иргэний үнэмлэхний хуулбар,
-    Шалгалтын хураамж 10,000 төгрөг.

      Бүртгэлийг 2013 оны 6дугаар сарын 3-ны өдөр 8:00-17:00 цагийн хооронд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын 310 тоот өрөөнд  бүртгэнэ.

      Сонгон шалгаруулалт 2 үе шаттайгаар зохион байгуулагдана. Урьдчилсан шалгаруулалтад орос хэлний болон болон мэргэжлийн шалгалт авна. Шалгалтад60-аас дээш хувийн амжилт үзүүлсэнэхний 10 оролцогчийн материалыг Оросын Холбооны Улсын их, дээд сургуульд суралцуулахшалгалтад оролцуулахаар холбогдох баримт бичгийг хүргүүлнэ.

    Урьдчилсан шалгаруулалтад тэнцэж тухайн сонгосон сургуулиас шалгалтад оролцох урилга авсан оролцогч өөрийн зардлаар Оросын Холбооны Улсад очиж мэргэжлийн болон орос хэлний шалгалт өгөх бөгөөд тухай шалгалтад үзүүлсэн дүнг харгалзан ОХУ-ын Боловсролын яам, Соёлын яам эцсийн шийдвэрийг гаргана. 

    Суралцах эрх авсан суралцагч замын зардал, эрүүл мэндийн даатгалын зардлыг өөрөө хариуцах бөгөөд хүлээн авагч тал сургалтын зардлыг хариуцна.

Харилцах утас: 320469, 96002610

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш