Монголын Лектор Төвөөс “Оюуны олимп” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, 2013 оны 05 дугаар сарын 25-нд ялагчаа тодруулсан билээ. Оюунаараа манлайлж, олныг байлдан дагуулсан аваргын цомын эзнээр“Монгол хүн л юм бол хөдөлгөөн”-ий тэргүүн Аюурзаны Отгонбаатар шалгарсан юм. Ингээд А.Отгонбаатартай ярилцсан товчхон ярилцлагыг уншигч танд хүргэж байна.
- Сайн байна уу? юуны өмнө танд оюуны олимпийн аварга болсонд баяр хүргье.
За баярлалаа.
- Өөрийнхөө талаар товчхон танилцуулахгүй юу?
За намайг Аюурзана овогтой Отгонбаатар гэдэг. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд өссөн өрх толгойлсон ээжийн отгон хүүхэд. Би мэндлээд отгон гэдэг нэрээ эхлүүлсэн. Одоо сайн үйл, сайн хөдөлмөрөөрөө баатар гэдэг цолыг хамгаалвал Отгонбаатар гэдэг нэр минь “нэр бүтэн” болноо гэж ойлгодог.
- Оюуны олимп үндэсний тэмцээний аварга болсон сэтгэгдлээ хуваалцана уу?
Монгол хүн Монгол хүнээ дэмжих, эерэг сэтгэлгээг нийгэмд түгээх хүсэл мөрөөдөл анд нөхдөд минь болон надад байдаг.Энэ тэмцээнийг олон хүнд үнэнийг хэлэх хаалга болох болно гэж ойлгосон учраас оролцсон. Тиймээс өөрөөс шалтгаалах зүйлсээ гаргаж мөнх тэнгэр, Монгол хүний итгэлээр ялан дийлж түрүүлсэндээ баяртай байна. Би нэг үгийг байнга хэлдэг. Монгол хүн гэж хэлүүлэхийн тулд Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бай, Монгол улсаа хөгжүүлэхийн тулд эхлээд Монгол хүнээ дэмжиж сур гэсэн үгийг хэлэх дуртай.
- Танд эх оронч үзэл, эх нутгаа гэсэн сэтгэл их байдаг юм шиг харагдсан?
Тийм ээ байгаа. Шүүмжлэлийг бид сүрхий хийдэг болсон, ажлыг харин амаараа л хийдэг болжээ гэж би ойлгодог. Муу алдаагүй зүйлийг хэлэхээс илүү Монгол улсад минь нэг нэгнийгээ дэмжих сэтгэл хэрэгтэй байна. Та шүүмжил, би сонсъё, гэхдээ хоёулаа алдааг нь засаад хамтдаа бүтээнэ шүү гэсэн зарчимд дуртай. Монголчууд бид Монгол хүндээ итгэх цаг болсон. Монгол хүн хүнээ хайрлах үе ирсэн хэмээн боддог. Энэ үүднээсээ бидний хэсэг нөхөд “Монгол хүн л юм бол” хөдөлгөөнийг байгуулаад Монгол хүн гэсэн жишиг ойлголтыг бий болгохын төлөө зорьж яваа.
- Та зорилгынхоо тухай ярьж өгнө үү
Би итгэлийг бий болгохыг зорьдог. Аав ээж нь хүүгээ эх орондоо хэрэгтэй, тустай сайн хүн болно гэж итгэдэг итгэл, дурласан хос бие биендээ үнэнч байна гэсэн итгэл, төрд гарсан нэгнийгээ түмний төлөө ажиллаж чадна гэж итгэдэг итгэл бидэнд хэрэгтэй байна. Бид эв санаа нэгтэйгээр хэн нэгнийгээ дэмжсэн цагт байна. Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр, дэм дэмэндээ дээс эрчиндээ зэрэг эв найрамдалтай хамтарч ажиллахын тухай олон сайхан үгийг Монголчууд хэлжээ.
- За танд баярлалаа
Зүгээрээ, хүн хүнээ хайрлах сэтгэл, Монгол хүнээ дээдлэх итгэл бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Сүү шиг сайхан сэтгэлийг ээдүүлээд тос шиг сайхан сэтгэлийг царцаав аа гэж. Тиймээ бид Монгол хүндээ итгэх, Монгол хүнээ дэмжих, хөгжүүлэх бодлого нэн чухал байгаа. Үүний төлөө би болоод бидний найз нөхөд явж байгаа. Энэнийхээ төлөө сайн хичээх болно гэдгээ хэлмээр байна. Баярлалаа