logo
Том оврын автобус хөдөлгүүрийн хэсгээсээ шатжээ

Том оврын автобус хөдөлгүүрийн хэсгээсээ шатжээ

2013/05/29

Өчигдөр Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Рокмоны хажууд “Тэнүүн огоо” ХХК-ийн Орбит-17, Тэнгис кино театр чиглэлд явдаг Дэу загварын том оврын нийтийн тээврийн автобус шатжээ. Нийслэлийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийн аврагчид автобусны хөдөлгүүрийн хэсгээс гарсан галыг тэр дор нь унтраасан байна. Мөн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, гуравдугаар хорооллын Номин худалдааны төвийн ард “Тоёота вилл” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш