logo
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шинэчилнэ

Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шинэчилнэ

2013/05/29

УБЦТС ТӨХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ аж ахуйн нэгж, айл өрх бүртэй шинэчлэн байгуулах ажлыг зургадугаар сарын 3-аас наймдугаар сарын 1-ний хооронд хэрэглэгч бүртэй байгуулах ажлыг өрнүүлэхээр төлөвлөөд байгаа аж.  Гэрээг шинэчлэн байгуулах ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багахангай дүүрэг, Зуслангийн чиглэл мөн Төв аймгийн 16 сумын 240 гаруй мянган хэрэглэгч хамрагдана.
Тус компани нь хэрэглэгчдэдээ Монгол Улсын “Эрчим хүчний тухай хууль”, “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”, “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”, “УБЦТС ТӨХК - Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрэм”, Монгол Улсын стандарт “Цахилгаанаар хангагчаас хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний шаардлага”-ыг үндэслэн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулсны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй ажилладаг. Тэгвэл хангагч хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээний эрх үүргийг хэрэгжүүлэх явцад гарч буй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг тусгах, хэрэглэгчдэд чиглэсэн заалт, нөхцлүүдийг уян хатан болгох зорилгоор тус компани нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг шинэчилсэн байна. Гэрээг боловсруулахдаа холбогдох яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас саналыг нь авч тусгасан нь ихээхэн ач холбогдолтой юм.
Тиймээс аливаа аж ахуй нэгж, айл өрх бүр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ дээрх хугацаанд шинэчлэн байгуулахыг сонордуулсан байна. Гэрээг өмчийн эзэмшигч өөрийн биеэр харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хүлээн авах танхимд очиж байгуулах юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш