logo

"Монгол урлагийн гайхамшиг" тоглолт бүтэн зуны турш үргэлжилнэ

2013/05/29

Ирэх сарын найманд ҮДБЭЧ-ын уран бүтээлчид "Монгол урлагийн гайхамшиг" тоглолтоо албан ёсоор нээж, бүтэн зуны турш үзэгч олондоо хүргэхэд бэлэн болсон байна. Энэхүү  тоглолтоороо жуулчдад монгол зан заншил, түүх, ардын урлагаа сурталчлах нь тэдний гол зорилго ажээ. "Монгол урлагийн гайхамшиг" тоглолтод “Салхины дууль” тоглолтын шилдэг үзүүлбэрүүд болон уртын дуу, морин хуур, үндэсний хөгжмийн үзүүлбэрүүд багтжээ. Мөн тус чуулгын хамт олон Ардын хувьсгалын 92 жилийн ойн өдрүүдэд "Дэлхийд гайхагдсан Монгол урлаг”, "Наадмын үдэш” зэрэг тоглолтуудыг наадамчин олондоо өргөн барихаар төлөвлөж буй юм байна. 

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш