logo
Мөнгө угаасан хэргээр гадны байгууллагаас ГХЯ-нд албан ёсны мэдээлэл ирүүлээгүй

Мөнгө угаасан хэргээр гадны байгууллагаас ГХЯ-нд албан ёсны мэдээлэл ирүүлээгүй

2013/05/30
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн суугаа орондоо мөнгө угаасан хэрэгт шалгагдаж байгаа мэтээр бичиж байна. Үүнтэй холбогдуулан мөнгө угаасан хэргээр гадны байгууллагаас ГХЯ-нд албан ёсны мэдээлэл ирүүлээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээллийг ГХЯ судалж, холбогдох газруудад мэдэгдэж, тайлбар ирүүлэх хүсэлт тавиад байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш