logo
Монгол Улсын Элчин сайдыг ажил үүргээ “онц бөгөөд мэргэжлийн түвшинд” биелүүлсэн гэж үнэллээ

Монгол Улсын Элчин сайдыг ажил үүргээ “онц бөгөөд мэргэжлийн түвшинд” биелүүлсэн гэж үнэллээ

2013/05/30
Цөмийн зэвсгийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага /ЦТБХГБ/-ын Бэлтгэл комиссын Санхүү, захиргааны ажлын хэсгийн хурал Вена хотод болж, тус байгууллагын 2012 оны төсвийн гүйцэтгэл болон 2014 оны төсвийн урьдчилсан төслийн асуудлыг хэлэлцсэн байна.

2012 оны гишүүн оруудын татвар төлөлт 93 хувьд хүрч өссөн нь 2000 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болсон, мөн төлөвлөгөөний хэрэгжилт 95,7 хувьд хүрснийг төлөөлөгчид уг байгууллагын нэр хүнд өсч байгаатай болон тус ажлын хэсгийн ажиллагаатай зохих ёсоор холбон үзэж байгаагаа мэдэгдэв.

2012 оноос тус ажлын хэсгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа Монгол Улсын Элчин сайд Ж.Энхсайхан хурлын төгсгөлд эх орондоо бүрмөсөн буцсантайгаа холбогдуулан сонгуульт ажлаасаа 6 дугаар сарын 1-нээр тасалбар болгож чөлөө хүсч, шийдвэрлүүлсэн байна.

ЦТБХГБ-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Тоот Монгол Улсын Элчин сайдыг ажил үүргээ “онц бөгөөд мэргэжлийн түвшинд” биелүүлсэн гэж үнэлснийг нь ажлын хэсэг бүрэн дэмжин илтгэлдээ тусгаж, цаашдын ажил үйлсэд амжилт хүслээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш