Бүс нутгийн ложистикийн төвийг байгуулах төсөл хэрэгжиж эхэллээ. Өнгөрөгч даваа гарагт энэ төвийг байгуулах ажлыг Замын-Үүд хотод Зам тээврийн сайд Гансүх, сумын Засаг Дарга нар нээсэн юм. Тус суман дах Ложистикийн төв байгуулагдсанаараа УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй эн зэрэгцэж өрсөлдөхүйц тээвэр зуучлалын томоохон өрсөлдөөн бий болох юм. Өрсөлдөөний хуулиа дагаж монгол улсын ачаа тээврийн салбар богино хугацаанд эрчимтэй хөгжих ирээдүйг харж болно.
2015 оны 12-р сарын 31-н гэхэд Бүс нутгийн ложистикийн төвийг ашиглалтад оруулах зорилттойгоор төсөл хэрэгжиж эхэлж байна. Төсөл нийтдээ 71,6 сая ам долларын өртөгөөр босох учиртай. Төслийг хөрөнгө оруулагч талаас Азийн хөгжлийн банк санхүүгийн туслалцаа үзүүлж байна. Санхүүжилтийн 40 сая ам долларын хөнгөлөлттэй зээл, 5 сая ам долларын буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлэх юм. Урд хилээр нэвтрэн орж ирэх ачаа тээврийг шилжүүлэн ачих, буулгах зэргээр одоогийн хоцрогдмол механик ажиллагааг орчин үеийн технологид шилжүүлэхэд ложистикийн төв нь чингэлэгийн, хүнд даацын, агуулахын 3 бүстэй байхаар зураг төсөлд төлөвлөгджээ. 50 болон 70 тоннын даац бүхий гүүрэн кран, 1,6 км авто зам энд баригдана. Онцлоход төмөр замын өргөн, нарийн царигийн ачилт, буулгалтын асуудлыг ч ложистикийн төвд шийдэж өгөх юм. Үүний тулд 17,5 км орчим төмөр зам барина. Эдгээр бүтээн байгуулалтын ажил тус бүр дээр гүйцэтгэгч компанийг тендерээр шалгаруулна. Одоогоор 2 ажлын гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулж, ажлыг эхлүүлээд байна. Бүтээн байгуулалтын ажилд зөвхөн дотоодын компаниудыг дэмжиж ажиллана гэж төслийн удирдагч мэдэгдлээ.
Ложистикийн төвтэй болсоноор хүртэх ашгийг өндрөөр тооцоолж байна. Зүүн өмнөд азиас ОХУ, Европын холбооны улс орон руу тээвэрлэх ачааг өөрийн нутгаар дамжин өнгөрүүлээд тогтохгүй ОУ-ын тээврийн коридоруудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээрээ давуу талтай юм.