logo
Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн талаарх илтгэлийг орчуулав

Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн талаарх илтгэлийг орчуулав

2011/05/10
Манай улсын хувьд жил бүр Улсын төсвийн төслийн талаарх илтгэлийг УИХ-ын нэгдсэн чуулган дээр Засгийн газрын тэргүүн буюу Ерөнхий сайд тавьж хэлэлцүүлдэг. Харин дэлхийд анхлан төсөв зохиож хууль тогтоох байгууллагаар батлуулж байсан гэгдэх арвин туршлагатай Англи улсын хувьд төсвийн талаарх илтгэлийг Сангийн сайд нь парламентдаа тавьдаг байна.  
Эдийн засгийн хямралын үед Англи улсын хувьд төсөв нэлээн хүнд байдалд орж байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд төсвийн алдагдлаа бууруулах талаар тус улс ямар дүгнэлт хийж, ямар үр дүнд хүрсэн юм бол. Мөн төсвийн илтгэлээ ямар хэлбэрээр хэрхэн яаж тавьдаг юм бол. Илтгэлдээ юун тухай онцолсон байдаг юм бол. Энэ талаар сонирхохыг хүсэж байвал Сангийн яамны http://www.iltod.gov.mn сайтаар зочлоорой. Тус сайтад Английн Сангийн сайд Жорж Осборны 2011 оны төсвийн талаарх тавьсан илтгэлийг Сангийн яамны Төсвийн бодлогын газраас орчуулж тавьсан байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш