“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Замын цагдаагийн газраас ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тэр дундаа хүүхдийн баяр болох гэж буйтай холбоотойгоор анги хамт олноороо зугаалах, парк орж тоглох зэргээр хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь ихсэх хандлагатай байна. Тиймээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бяцхан үрсдээ хүндэтгэлтэй хандах үүднээс тус өдөр нийт жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн гэрлээ асаахыг уриалж байгаа аж.
Мөн зайлшгүй хүүхдээ тээврийн хэрэгслээр тээвэрлэж замын хөдөлгөөнд оролцох болвол хүүхдээ зориулалтын суудал дээр суулгах буюу хамгаалалтын бүстэй хөдөлгөөнд оролцуулах шаардлагатайг анхааруулж байна. Түүнчлэн бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хэрвээ замын хөдөлгөөнд оролцох бол бага насны хүүхдийг тэвэрч буюу хөтөлж замын хөдөлгөөнд оролцохыг нийт эцэг, эхчүүддээ анхааруулж байгаа. Харин жолооч нарын хувьд гарцаар гарч байгаа хүүхдүүдэд зам тавьж өгч хөдөлгөөнд оролцуулахыг ЗЦГ-аас анхаарууллаа.