Найдвартай хадгаламж, өөрт зохисон хувцас...30 нас хүрсэн эмэгтэй хүнд эдгээрээс гадна юу байх ёстой вэ? Мөн амьдралын утга учирын үзүүрээс аль хэдийнэ атгаад авчихсан байдаг тэдгээр бүсгүйчүүд маань ямар зан авираасаа салсан байх ёстой юм бол?
30 насанд танд байх ёстой зүйлс:
1. Хааяадаа эргээд санахад “Сайхан дурсамж үлдээсэн шүү” гэж бодогдохоор хуучин амраг.
2. Шинэ ажлын санал тавьсан хүн, эсвэл таны мөрөөдлийн эр нэг цагийн дараа уулзахыг санал болгоход шургуулаад гарчихаар өөрт тань гайхалтай сайхан зохидог хувцас.
3. Нас дээр гарсан хойноо хүүхэд, үр ач нартаа ярих сонирхолтой амьдрал, дурсамж дүүрэн үйл явдал.
4. Жарын талыг насалж яваагаа ухамсарлаж цааш нь хийсэн бага ч атугай хөрөнгө.
5. Таныг үргэлж инээлгэж, сайхан энергийг өгдөг найз. Мөн таныг уйлахад нулимсыг тань "тосоод авдаг", дэргэд нь та яг өөрийнхөөрөө байж чаддаг найз.
6. Зүгээр л өөртөө бэлэг болгож авсан ямар нэг маш үнэтэй зүйл. (Түүнийгээ иймэрхүү зүйлийг хэрэглэх эрхтэй эмэгтэй гэдгээ мэдэрдэг учраас худалдаж авсан байх ёстой шүү)
7. Бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн байх.
8. Арьсаа арчлах тохирсон дэглэм, тогтмол хийдэг дасгалтай болсон байх. Мөн 30 наснаас хойш хэлбийж эхэлдэг гоо сайхны бусад асуудлаа шийдэх өөрийн гэсэн арга.
9. Өөрт сэтгэл ханамжийг бэлэглэдэг ажил. Мөн аль аль талаараа сэтгэл ханамжийг бэлэглэж чадахаар амрагийн харилцаа.
10. Таалагдсан эртэйгээ танилцаад авах овсгоо самбаа.
11. Эрүүл мэндийн даатгал.
12. Гэрээрээ дайраад гарах зочдыг дайлахуйц вино, эсвэл виски “жоорлосон” байх.
30 насандаа таны мэдэх ёстой зүйлс:
1. Өөрөө өөрийгөө алдахгүйгээр яаж хүчтэй дурлахыг.
2. Хүүхэд төрүүлэх тал дээр ямар үзэл баримтлалтай байдгаа.
3. Яаж хэн нэгнээс хэрүүлгүйгээр салахыг, мөн ажлаасаа хэрхэн эвтэйхэн гарах арга барилыг эзэмшсэн байх.
4. Нөхөрлөлөө сүйдэхгүйгээр найзынхаа эсрэг яаж зогсохыг.
5. Ямар үед эцсээ хүртэл тэмцэж, ямар үед зөнд нь орхих ёстой вэ гэдгийг.
6. Үдшийн болзоог “дараагийн шатанд” оруулах эсэхээ өөрийнхөө үнсэлтээр илэрхийлэх аргыг.
7. Өөрөө өөрийнхөө уйдааг яаж гаргахаа. Ганцаардсан үедээ яавал сатаардаг болохоо.
8. Таны бага залуу насанд тохиолдсон бүх таагүй явдлууд ард хоцорсон ба дахиж тийм цаг үе ирэхгүй гэдгийг.
9. Хайр дурлал, мөнгөний төлөө юуг золиослож болох ба болохгүй гэдгийг.
10. Хэний хэлсэн шүүмжлэл, сөрөг үгийг чихнийхээ хажуугаар өнгөрөөж болно гэдгээ.
11. Өөрийнхөө буруугаас болоогүй зүйлийн төлөө уучлалт гуйх ёсгүй гэдгийг.
12. Өөрийнхөө хамгийн их таашаал авч чаддаг сексийн байрлалыг.
13. Яагаад хүмүүс "30 насанд л жинхэнэ амьдрал эхэлдэг юм" хэмээн ярьцгаадаг болохыг.
30 насанд таны хийхээ больсон байх ёстой зүйлс:
1. Нэг мэдэхэд л бүх мөнгөө хэдэн тийш тараачихсан байх, эсвэл хий дэмий зүйлс худалдаж авсаар хоосорч гүйцэх явдлууд 20 настай цуг ард үлдсэн байх ёстой юм.
2. Аав ээжийнхээ төрсөн өдрийн мартах бол 20 настай бүсгүйн хувьд л уучилж болох алдаа.
3. Та 30 насандаа “Эрчүүд бүгд хөгийн” гэсэн үзэл бодлоосоо хагацсан байх хэрэгтэй. Орчлонд сайн нь муугаасаа их байдаг гэдгийг энэ насанд аль хэдийнэ мэдэрсэн байдаг.
4. Эцэг эхийнхээ үгийг эсэргүүцэж, зөрүүдлэх нь өсвөр насныхны хувьд л гаргаж болох зан авир.
5. Ямар нэг буруу хэрэг хийчихээд, хөөрхөн харцаараа “панаалдаж” уучлалт эрэхээ больсон байх. Өөрөөр хэлвэл хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээж сурах.
6. Арван жил юмуу их сургуульдд муудалцсан найз бүсгүйнхээ талаар муу бодол тээсэн хэвээр байхаа больсон байх ёстой.
7. “Надад тохирохгүй байна” хэмээн байн байн ажлаа солих нь өөрийнхөө байр суурийг олоод эхэлчихсэн байх ёстой 30 настай бүсгүйд тохирохгүй.
8. Өрнөөс өрний хооронд амьдрахаа больсон байх.
9. “Би түүний оронд байсан ч болоосой” хэмээн мөрөөдөж суухаа больсон байх. Өөрөөр хэлвэл байгаа амьдралаасаа сэтгэл ханамж, сайн сайхан талыг олж чаддаг болсон байх.
10. Яг одоо байгаа байдлынхаа бурууг ээждээ тохохоо больсон байх.
11. Өөрийнх нь төрсөн өдрийн төлөө бүх хүнийг ажлаа орхиод ирэхийг дотроо шаардах. Өөрийгөө бүхний хувьд хамгийн чухал хүн байх ёстой гэсэн “Би” төвт үзлээсээ ангижирсан байх.
Уншигч та энэ жагсаалтнаас гадна 30 настай эмэгтэй хүн ямар байх ёстой гэж бодож байна вэ? Танд эдгээрээс хэд нь нийцэж байна вэ?
Жич: Та гучин нас хэдийнэ өнгөрсөн байсан ч энэ жагсаалтыг гүйцээхэд оройтоогүй байгаа шүү.