logo
Гоо бүсгүй байхын 12 нууц

Гоо бүсгүй байхын 12 нууц

2011/08/15
Дэлхийн гоо бүсгүйгээс дурын асуулт асуух боломж гарлаа гэхэд та юу асуух вэ? Гоо сайхны ямар бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ гэж үү? Эсвэл тэр яаж таргалахгүй ийм гоолиг байдаг тухай нь, үгүй бол яаж ийм сайхан танан цагаан шүдтэй болсон юм бэ гэж үү?

Мэдээж энэ бүхэн сонирхолтой л байх. Гэхдээ эднийг мэдлээ гээд чамад ямар ашигтай юм. Гоо сайхан байна гэдэг бол зөвхөн өөгүй цэвэрхэн арьс, нарийхан бэлхүүстэй байхын нэр биш. Гоо сайхан байхын нууц тэс ондоо юм. Эдгээрээс танд толилуулъя. Тэгэхээр гоо бүсгүй бол:

1. Нарийн ширийн зүйлээ олонд дэлгэдэггүй.

Хамт ажиллагсад нь түүний гоо сайхны салонд хичнээн цаг үрдгийг мэддэггүй, найз бүсгүйчүүд нь түүнийг ээжийнхээ даашинзыг түр зээлж өмссөнийг нь тааварладаг ч үгүй байх ёстой. Тэр эргэн тойрныхондоо контактны линз зүүдэг тухайгаа хэзээ ч хэлдэггүй.

2. Өөрийнхөө гадаад үзэмжийн талаар бусдын санаа бодлыг сонирхдоггүй.

Гоо бүсгүй үснийхээ өнгийг өөрчилчихөөд эргэн тойрныхноосоо “За, ямар байна?” гэж асуудаггүй. Харин "Алив, намайг ямар хөөрхөн болсныг минь хараач" гэдэг. Үүнтэй маргах хүн гарах уу даа.

3. Гадаад үзэмжийнх нь талаар гоочилсон хүнд тохирох хариултыг нь өгч чаддаг.

Гэдэсгүй хүн хувцасны голоос ялгаа юун гэх ч юм уу...

4. Инээмсэглэж чаддаг.

Хүн болгонд зөвхөн өөрт нь зориулж инээмсэглэж сурсан байдаг.

5. Хэзээ ч юунд ч харамсдаггүй.

Хими цэвэрлэгээнд өгөөд муухай болчихсон даашинзныхаа төлөө харамсаж уйлаад яахав. Нүүрэндээ үрчлээ нэмэхийн нэмэр. Гоо бүсгүй бол элдэв таагүй явдлаас ашиг гаргахыг хичээдэг. Даашинз муухай болсон нь шинэ даашинз худалдаж авах шалтаг биш гэж үү? Тэгээд ч өөрөө гаргасан алдаандаа хэзээ ч харамсдаггүй, хэрэггүй зүйл, таагүй дурсамжуудаас амархан салдаг.

6. Атаархдаггүй.

Атаархсанаараа та эргэн тойрныхоо хүмүүст өрсөлдөгчөөсөө айж байгаа гэдгээ батлах болно. Харин гоо бүсгүй бол өрсөлдөөнөөс гадуур хүн гэдэгтээ итгэл төгс байдаг.

7. Хэзээд байгаагаараа байдаг.

Тэртэй тэргүй өөрөө төгс төгөлдөр юм чинь хэн нэгнийг дуурайж яах юм.

8. Өөртөө нарийлдаггүй.

Тэр сүүлийнхээ мөнгөөр таксидаж бас цалингаараа бүгдээрэнгээр нь гутал худалдан авч чаддаг. Энэ бол түүний өөрийгөө хайрладагийн шинж. Өөрийгөө хайрладаг хүнийг бусад хүмүүс ч гэсэн хайрлана шүү дээ.

9. Өөртөө хааяахан тохиолддог, өөрийгөө хэрхэн зовж зүдэрсэн тухайгаа хэзээ ч ярьдаггүй.

Шөнө дөл хүртэл ажил дээрээ сууснаа, өндөр гадсан өсгийтөөс болж хөл чинь хэрхэн нугарч унах гэж байгаа тухайгаа гомдоллох хэрэггүй. Хүмүүс үүнийг мэдэх албагүй.

10. Сандардаггүй.

Айлд зочилж байгаад 18-р зууны хийцтэй аягыг алдаж хагалсан ч гоо бүсгүй олон биш ганц л удаа уучлалт гуйгаад маш эрхэмсгээр хагархайг нь түүж аваад өчүүхэн ч харамссан шинжгүйгээр хогийн саванд хаядаг. Зөөлөн сандалд лаглайлгүй эгцхэн цэмцгэр суух амаргүй. 2 хөлөө газарт зэрэг буулгаад машинаас буух ч бас хэцүү. Гэхдээ сурч болохгүй гэж үү.

11. Өөрийг нь эргүүлж байгаа хүмүүсийг үргээдэггүй.

Эргэн тойрондоо олон залуус эргэлдүүлж байдаг гоо бүсгүй гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхийг хүсвэл чамд таалагдахгүй байгаа, аятайхан биш залуугийн хөнгөн сээтэгнэлд анхаарал хандуул. Харин танд таалагдах, аятайхан залуу энэ олон хүнийг хуйлруулаад байгаа бүсгүй чинь юун бүсгүй вэ гэж анзаарч таараа.

12. Юмыг муу талаас нь эхэлж боддоггүй.

Хэрвээ хайртай залуу чинь чиний хөхийг үнэхээр гайхалтай гэж хэлвэл хэтэрхий том юмуу, жижиг гэсэн үг биш. Зүгээр л ийм сайхан зүйл өмнө нь харж байгаагүй гэсэн үг. Бас аятайхан залуу өөрөөр чинь тоглоом шоглоом хийгээд байвал таныг тэнэг гэж байгаа юм биш. Харин өөрөө түүнд таалагдсан учраас анхаарлыг чинь татах гээд байгаа юм байна гэдэгт итгэлтэй байдаг.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш