Ажил олгогч:
-Та манай компанид ажиллахын тулд, Windows-ийн бүх текст, зураг, дуу дүрсний программ дээр ажиллаж чаддаг байхаас гадна орос англи, хятад япон, солонгос, турк, хинди хэлээр чөлөөтэй ярьдаг байх хэрэгтэй. Ажилд орохоор ирсэн хүн:
-Би Кадиллакаар ажилдаа ирж орой хүргүүлж, 4-6 бие хамгаалагчтай, хотын төвд 6 өрөө хаустай, Гавайн арлын далайн эрэг дээр 2 давхар зуслантай, тэгээд сард 150 мянган долларын цалин авбал болж байна. Ажил олгогч:
-Тэр ч арай дэндэнэ ээ. Ажилд орохыг хүсэгч:
-Чи л өөрөө эхлээ биз дээ
Хоёр Чукча ойд явж байна.
-Хөөе нэг шувуу үхчихэж. Нөгөө нь дээшээ харан:
-Хаана, гэв.
Мянгат Мянгаа гуайнх хотондоо ямар мануухай тавьсан гээч?
-Ямар?
-Маш аймшигтай
-Тийм үү?
-Тийм ээ, чононууд тэдний хонинд хүрэх нь бүү хэл, ноднин хулгайлсан хонио тоогоор нь буцааж авчирч өгсөн гээд л бодчих
Яагаад махны үнэ нэмэгдээд байна?
-Малнууд улстөр хөөгөөд явчихаар.
Саятангаас ярилцлага авч байна.
-Таны амжилтын гол үндэс?
-Тэвчээр тэвчээр бас дахин тэвчээр
-Гэхдээ ямар ч их тэвчээр гаргасан ч болохгүй юм гэж байна ш дээ.
-Жишээлбэл?
-Жишээлбэл, усыг тэврээд явж болохгүй биз дээ?
-Өвөө болтол тэвчвэл болно оо.
-Замын-Үүдийн вагон явчихав уу?
-Дөнгөж сая явчихлаа.
-Хаашаа…?
Петр Петрович өчигдөр 5 дахь өдөр төрсөн өдрөө тэмдэглээд өглөө босов. Толгой түрүү нь эв эрүүл, өвдөж шартсан юм алга. Баярлан “-Өнөө маргааш хоёр бүтэн амралтын өдөр, төрсөн өдрөө үргэлжлүүлэн зад тэмдэглэнэ ээ” хэмээн дуу алдав. Уг нь 2 дахь өдрийн өглөө болсон байлаа…
-Ээж ээ, би хөөрхөн шинэ найз охинтой болсон.
-Юу нь хөөрхөн юм?
-Хөөрхөн хийлчихсэн юм шиг…
-Юу дахиад л сех-шопоос хүүхэн аваа юу
Нэгэн фермд залуухан эр ажилд оров. Нэг өдөр даргадаа гомдол мэдүүлэв.
-Дарга аа, энэ саальчин хүүхнүүд намайг гуя хасаараа шүргээд л хормойгоо сөхөж урдуур гүйлдээд байна, яах вэ?
-Үнэхээр яахаа мэдэхгүй байгаа бол чамайг шагная даа.
-Юугаар
-Түмэн өвсөөр, илжиг минь
Наадмын өмнө нэгэн алдарт уяачийн уяан дээр морины комиссийн дарга ирэв. Комиссийн дарга ирсэнийг мэдээгүй уяач хурдан азаргандаа нэг хүрэн юм өгч байна гэнэ.
-Та чинь мориндоо юу өгөөд байна аа? Цочсон алдарт уяач:
-Аа, юу…чихэр өгч байна аа, гээд өөрөө нэгийг идэж морины комиссийн даргад нэгийг өгөв…Наадмын өглөө боллоо. Уяач азарганыхаа хацрыг алгадан:
-За хүрэн халзан минь, энэ наадамд чиний өмнө хэн ч гишгэхгүй ээ, хэрэв гишгэвэл комиссийн дарга бид хоёр л гишгэнэ, хэмээн өгүүллээ.
Нэг эр нөгөөдөө:
-Өглөө Ордны хажуугаар явж байсан чинь Ерөнхийлөгчтэй таараад…
-”Юм гуайсан уу?
-Юу гэж Ерөнхийлөгч надаас юм гуйх вэ дээ..
Анатомийн хичээл дээр багш:.
-Хөвгүүд яагаад охидуудаас намхан байдаг вэ?
-Төмсөг нь томроод доош нь дараад байдаг учраас, багш аа, хэмээн Вовка хашгирав. Багш уурлан:
-Тэгвэл яагаад насанд хүрэхээрээ эмэгтэйчүүд эрчүүдээс намхан болчихдог юм? Вовка:
-Мээм нь томроод доош нь дараад л байхгүй юу.
Хийдийн банди нар Бурхны хишиг манж зооглохоор орж ирэв. Урт ширээний эхэнд шүүс зэхсэн байх агаад дэргэд нь “Шүүснээс бага ид. Бурхан харж байгаа шүү” гэсэн бичиг, харин ширээний адагт байх тавагтай боовны дэргэд “Бурхан шүүсээ харж байгаа тул энэ боовноос хэдийг ч идсэн борлно” гэсэн бичиг тавьсан байна гэнэ.
-Танай өвөө яагаа вэ?
-Самогонэоос болоод…өөд болчихсон…
-Архинд хордоо юу?
-Үгүй ээ, самогоны аппарат нь дэлбэрээд…
Амьдрал хэзээ эхэлдэг вэ? Эмч:
-Хүүхэд төрөхөөс. Багш:
-Сургуульд орохоос. Хажуунаас нь халамцуу эр:.
-Ээй, эй…эхнэр, хүүхдүүдээ дагуулаад зуслан явахад л амьдрал эхэлдэг юм.
Эмгэн өвгөн хоёр хүүхэд насаа дурсаж сурч байсан сургуулийнхаа хашаанд очиж анх үнсэлцсэн модны дор сууж бага насаа дурсав.. Тэгээд харихзамдаа бөөн мөнгөтэй түрийвч олж бөөн баяр болж гэртээ авчран юу авч яаж үрэхээ ярилцан байтал хаалга тогшив. Цагдаа орж ирэв:
-За сайн байцгаана уу, танай энэ хавьд нэг хүн их мөнгөтэй түрйивчээ гээсэн байна, бид энэ хавийн бүх хүмүүсээс асууж яваа юм аа. Эмгэн тас гүрийж, өвгөн тээнэгэлзэв. Эмгэн:
-Манай энэ зөнөг нь залгаад худал ярьдаг болчихоод байгаа юм …Цагдаа, өвгөнд
-Та ярь, ярь. Өвгөн:
-Юу…бид хоёр…өнөөдөр…сургуулиа тараад…том модны дор үнсэлцэж…байгаад…харьж ирсэн…юм. Цагдаа нар гарч явлаа.
Хэл, хөлд дөнгөж орж буй хүүхэд их дэлгүүрт ээжээсээ төөрчихөж. Түүнийг олсон худалдагч:
-Чи ээжийнхээ гараас сайн барьж явахгүй яасан юм?
-Ээж гартаа юм бальчихсан байсан..
-Тэгвэл юбканаас нь бариад явахгүй яасан юм?
-Би хүлдэггүй юм аа…
Ажилд орохоор ирсэн бүсгүй:.
-Намайг ажилд авчихаач дээ. Захирал:
-Одоохондоо манайд танд хийх ажил алга аа.
-Намайг ажилд л авчихаач дээ, би хичнээн хугацаагаар ч хамаагүй ажил гарахыг хүлээж чадна шүү.
Энэ юун жагсаал вэ?
-Гомочууд эрхээ хамгаалж байгаа юм байх аа?
-Ямар эрх, цэрэгт явна гээд үү?
Нэг эмгэн хийдийн өмнөх шувуунуудад будаа хаяж өгч байв. Хажуугаар нь өнгөрөх нэг хүн:
-Эмээ та хятадын ард түмэн өлсөж байхад будаа шувуунд өгөөд л …
-Энэ шувуунууд чинь, хүйтэн болохоор хятад руу очдог юм шүү дээ
Эмнэлэгт долоовор хуруу нь цус болсон эмэгтэйг авчрав. Эмч нар:
-Та яагаа вэ?
-Би уг нь өөрийгөө буудаж хорооё гэж бодоод зүрх рүүгээ буудах гэсэн чинь цээжээ хайрлаад…би гоё цээжтэй л дээ…
-Тэгээд хуруу руугаа буудчихсан юм уу?
-Үгүй ээ, тэгээд ам руугаа буудая гээд бас чадаагүй …би гоё шүдтэй л дээ
-Тэгээд хуруу руугаа буудчихсан уу?
-Үгүй ээ… тэгээд чих рүүгээ буудья гэсэн чинь…их чимээ гарах байх гэж бодоод…
-Тэгээд хуруугаа буудчихсан юм уу?
-Үгүй ээ, хуруугаа чих рүүгээ хатгачихсан юм.
Нэг эр зах дээрээс ярьдаг тоть авчээ. Цонхон доогуур нь нэг цагдаа явахаар нь нөгөө тоть “Шуналын тулам” гээд хэлчихэж. Цагдаа эзнийг нь торгов. Маргааш нь нөгөө цагдаа дахиад л цонхон доогуур нь явахад нөгөө тоть нь бамс л “Шуналын тулам” гээд хараачихав. Эзэн нь бэас л торгуулав. Хаширсан эзэн, тотио нэг ламын тотьтой сольчихож. Гурав дахь өдөр нөгөө цагдаа цонхон доогуур нь явж өнгөрөв. Тоть юм хэлсэнгүй. Буцаад явав. Бас л дуугүй. Хэдэн төгрөгөөр торгочих санаатай тотинд хэлэв:
-Би шуналын тулам байна. Тоть:
-Хүү минь, хожуу ч гэсэн нүглээ мэдсэн нь яамай даа.
Аав жаахан охиноо унтуулах гээд ядчихав. Охин:
-Та ээжийн чихэнд шивнэдэг юм аа шивнэ л дээ…Аав, охиныхоо чихэнд юм хэлсэн дүр үзүүлэв. Охин:
-Үгүй, үгүй, илжиг шиг ядраад байхад, юун унтах.
Дүүрэн хүнтэй автобус. Нэг хүүхэд сууж хажууд нь нэг эмгэн зогсоно. Эмгэн хүүгийн анхаарлыг татах санаатай ханиав. Хүү:
-Бурхан өршөөг. Эмгэн уурлангуй:
-Би найтаагаагүй, ханиаж байна.
-Тэгсэн ч гэсэн би таныг хүндлэх ёстой биз дээ.
Оросын нэгэн нийтийн байрны ОО-ын өрөөний хананд хэн нэг нь заваан гараа арччихаад байдаг байв. Оршин суугчид бодож байгаад өвгөн профессорыг нүдчихэв. Тэр л ганцаараа ОО-оос гарч ирээд гараа угаадаг юм чинь.
Нэгэн саятан залуу, нэг бүсгүйд маш их хайртай байж. Тэгээд хайртай бүсгүйдээ ийн хэлж:
-Хоёулаа хамтдаа миний хөрөнгө мөнгийг үрвэл яасан юм?
-Би зөвшөөрч байна аа.
-Тэгэхдээ насан туршдаа шүүдээ
-Миний бодлоор тэгж их удахгүйгээр болох байлгүй дээ.
Автобусны буудал дээр хоёр эр зогсоно.
-Чи юу хийж байгаа юм бэ?
-Миний юу хийх нь чамд ямар хамаатай юм бэ?
-Би зүгээр л яриа өдөх гэсэнюм, тэгсэн чинь чи надад уурлаад…
-Чиний яриаг дэмжиж байгаа царай нь тэр
Хуриман дээр алиалагч зочдыг хөгжөөнө:
-Одоо та нарын дунд хэн хамгийн аймшгийн царай гаргах вэ, тэмцээн явуулья. За анхаараарай, эхэллээ… Энэ тэмцээнд сүйт бүсгүй түрүүллээ. Сүйт бүсгүй:
-Би тоглоогүй ш дээ
Хүү тэмээ, аав тэмээгээсээ асууж байна:
-Аав аа, яагаад бидэнд бөх хэрэгтэй гэж?
-Говьд усаа бөхөндөө нөөцөлж явдаг юм аа
-Тэгвэл ийм том тавхай ямар хэрэгтэй юм?
-элсэн цөлд явахад шигддэггүй юм аа
-Тэгвэл ийм том уруул ямар хэрэгтэй юм?
-Говийн хатуу өвс ургамал идэх гэж…
-Тэгвэл аав аа, говь руугаа явья л даа, энэ зоопаркад чинь амьдрах ямар ч сонирхол алга.
Чи наад нүүр ам гар хөл чинь яачихаа вэ?
-Хэдэн найзтайгаа гахайнд яваад
-Тэгээд?
-Тэгээд гахайтай газраа очсон чинь гахай гарч ирдэггүй дээ, тэгэхээр нь авч явсан хэдэн шил архиа уучихаад сууж байсан чинь нэг бүдүүн бодон гараад ирдэг байгаа…
Залуу охинд:
-Хөөе, охион, танилцья л даа.
-Үгүй ээ
-Утсаа өгчих
-Энэ миний утас аа
-Чи ямар утастай юм бэ?
-Самсунгтай
-Дугаар нь?
-6310
-Үгүй ээ, цифр нь ?
-Араб
Нэгэн аальгүй хүүхэн онгоцонд орж ирээд эконом классын суудалтай байж бизнес классын суудалд суучихаж. Үйлчлэгч нар түүнийгбосгох гээд чадсангүй. Нисэгч хүрч ирээд түүний чихэнд нэг юм шивнэнгүүт маш хурдан босож суудалдаа очиж суув. Үйлчлэгч нар дараа нь түүнээс юу гэж хэлсэнийг асуув. Нисэгч:
-Бизнес класс Майами руу явдаггүй юм гэж хэлсэн…
Байшин барив. Хэдэн сарын дараа нурав. Шүүх хурал болж байна. Тоосгыг буруутгав:
-Чамаас л болж энэ байшин нурлаа.
-Би ямар ч хамаагүй ээ, намайг анхнаас нь л хазгай өрсөн
Элсийг буруутгав:
-Чамаас л бол энэ байшин нурсан байна.
-Надад ямар ч хамаагүй ээ. Намайг зуурсанхэмжээгээр нь л байсан. Цементийг буруутгав.
-Ерөөсөө чамаас болж энэ байшин нурсан байна. Цемент:
-Хүүе болиод өгөөрэй. Би тэнд чинь огт байгаагүй.
Манай авгай яг л гар утас шиг.
-Тийм их хэрэгцээтэй бас чамин гэж үү?
-Үгүй ээ, мөнгө дуусчихаар л надтай ярихаа больчихдог юм.
Явуулын цирк нэг тосгонд ирэн тоглож байна. Хөтлөгч зааны тухая ярьж байв.
-Заан бол 20 хүний ажлыг хийж чадна. Нэг эр үзэгчдийн суудлаас хашгирна:
-Тийм ухаантай амьтан уу?
-Байна уу, Вася юу?
-Тийм байна аа, хэн бэ?
-Нора байна аа.
-Аа юу байна?
-Вася, би жирэмсэн болчихжээ.
-Та утас андуурчэээ
Шинэ бодлогоууд
Үсчинд
Нэгэн жуулчин, үл таних бяцхан хотоор аялж байгаад үсээ засуулахаар шийдэв. Тэр хотод ердөө хоёрхон үсчин байдаг аж. Тэд хотын гол гудамжны хоёр талд байрлана. Жуулчин эхлээд нэг үсчинд нь оров. Бүх юм нь гял цал. Үсчин үйлчлүүлэгчээ хүлээн сууна. Нөгөө үсчингээр орвол, бүх юм нь хайш яйш. Бас л үйлчлүүлэгчээ хүлээн суугаа бололтой. Жуулчин хоёр дахь үсчингээр үсээ засуулахаар шийдэв. /Үсээ муухай засуулья гэж боддог хүн хаанаа байх билээ дээ/ Түүний сонголт зөв байсан бол яагаад?
Эрх охин
Эмиля охин дээд сургуулийн оюутан. Тэрбээр багаасаа одоог хүртэл аавдаа эрхэлж хүссэн мөнгөө авч дуртай бэлгээ авахуулдаг эрх охин. Аавынхаа гоёмсог “Бэнтли” машиныг хааяа гуйж унана. Нэг удаа эрх охиноо машиныг нь гуйхад аав нь түлхүүрээ ширээн дээр тавьж нэгэн болзол тавив.
-Энэ ширээн дээр 11 чүдэнз байна. Эдгээр чүдэнзийг ашиглан 6 дээр 5-ыг нэмэхэд 11 биш, 1 гээд гаргаадах. Эрх бас ухаантай охин даалгаврыг амжилттай биелүүлээд аавынхаа машины түлхүүрийн шүүрэн гарлаа. Аав охиноороо бахархан үлдэв. Хэрвээ чи Эмилягийн оронд байсан бол гоёмсог “Бентли”-гээр оройжин найзуудтайгаа зугаалж чадах байсан уу?
Түрүүчийн дугаарт нийтлэгдсэн бодлогын хариунууд
Та 5 кг алттай болмоор байна уу?
Шалан дээр хэмжээгээрээ яг адилхан, хоёулаа алт шиг шар өнгөтэй, тус бүр нь 5 кг жинтэй, хоёр адилхан цилиндр биет байна. Нэг нь ердийн цул биет, нхөгөө нь дотроо хөндий, алтаар хийгдсэн цилиндр. Хоёр биет хоёулаа соронзод татагдахгүй. Азаар биш ухаанаар сонголт хийж 5 кг цул алттай болж та чадах уу? Биетүүдэд хүрч болно.
Хариу: Физикийн хуулиар, хөндий биетийг шаландээгүүр өнхрүүлэхэд, масс нь төвөөсөө цул биетийг бодвол хол учраас илүү инерц авч хол өнхөрнө. Харин цул биет бага зам туулна. Үүнийг мэддэг бол цул алт таных.
Хараагүй хүний дүр эсгэгч
Дунд эргэм насны тас хар нүдний шилтэй, нэг гартаа нохой хөтөлж нөгөө гартаа цагаан таяг барьсан эр хотын гудамжаар хараагүй хүн мэт явна. Хэрвээ тэр хэн нэгнээс нуугдаагүй, хулгайч дээрэмчин биш бол ямар учраас хараагүй хүнболж жүжиглэв?
Хариу: Тэрбээр кинонд хараагүй хүний дүрд тоглох бэлтгэлээ хийж байсан байна