“Хамгийн ашигтай 108 албан тушаал”
“Хахуульд суралцах” -Төрийн албанд шинээр орогчдод зориулсан гарын авлага.
“Шинээр нам байгуулах гарын авлага”
“Нэр дэвшигчдэд” зориулсан Улс төр, Эдийн засаг, Хүмүүжлийн тухай анхан шатны мэдэгдэхүүн.
“Улс төр, албан тушаалын наймааны алтан дүрэм”
“Банк дампууруулах аргууд”
“Гадаадад явж байгаа эсвэл нас барсан хүний саналыг хэрхэн авах тухай” СЕХ-оос гаргасан нууц зөвлөмж.
-Иргэдээ тоолж чадахгүй Иргэний бүртгэл мэдээллийн газар, орсон гарсан дотоод байтугай гадаадын хүмүүсээ мэдэхгүй Гадаадын харъяат, Хилийн шалган, гадагшаа гарч байгаа алт байтугай хариуцсан газар нь мөнгөн усаар бороо оруулж байхад “мэдэхгүй” Мэргэжлийн хяналт, зөвшөөрөлгүй газарт буугаад жагсаал хийсэн айлуудад ток татаж өгдөг түшмэдүүд, хоёр хуваасан машиныг эргээд машин болгодог гэдгийг мэддэггүй, торхтой наран цэцгийн тос цианит натри хоёрыг ялгадаггүй гаалийн байцаагч, гэрлийн мөнгөний оронд “хоол”-ны мөнгө авдаг гэрлийн байцаагч… татварын байцаагч… тээврийн байцаагч… газрын байцаагч… цагдаа… шүүгч… прокурор… дөрвөн жилийн дотор насаараа идэх хөрөнгөө цуглуулахаар улайрагч албан тушаалтнууд, төслийн болоод төсвийн мөнгийг идэхийг шунагч “бодлого” бодохоос өөр ажилгүй “бодлогын”баахан Яам агентлагуудыг яах вэ?
-Үнэхээр та нар Монголоо яаж хөгжүүлэхээ мэдэхгүй байгаа юм уу, улс орон чинь оффис барьж хөгждөг юм уу, үйлдвзр барьж хөгждөг юм уу, Улаанбаатарт 40 мянган сууц барьж ажилгүй баахан хүнийг өрөнд хийж зохиомол төвлөрөл бий болгосноос, хөдөө 4 том үйлдвэр барьчихвал хүмүүс тийшээ явж ажиллаад хотод үлдсэн хэд нь одоо байгаа орон сууцандаа өлхөн шингэнэ гэдгийг сэтгэхгүй байна уу.
-Хэтэвчээрээ нимгэн ч бөндгөрөөрөө баян, аавын хүүхдүүд хэдэн мянгаараа цаана чинь байгаа шүү!!!
-Тэснэ тэснэ гэхэд удаан тэсэхээргүй л болж байна даа, ард түмээн!!!
Зам дээгүүр халамцуу Туулай гүйж явтал Хандгай зогсож байв. Туулай:
-Зам дээрээс зайлаач новш оо… Хандгай Туулайн дээр баачихаад яваад өгөв. Туулай:
-Муу Хандгайг чацга алдтал нь айлгалаа даа!
Канзас мужийн нэгэн фермерийн байшингийн дээврийг салхи хуулаад эвдээд хаячихаж. Түүнд нэг нөхөр нь Детройдын авто машины засварын газарт өгч янзлуулахыг санал болгосны дагуу тийш нь илгээв. Хоёр хоногийн дараа Детройдоос хариу ирэв. “Таны машин юунаас болж ингэж эвдэрснийг мэдэхгүй байна, гэхдээ маргааш гэхэд бэлэн болно” гэсэн байлаа.
Дарга, нарийн бичгийн дарга бүсгүйдээ, нэг CD өгөөд:
-Үүнийг хувилаадахаа… Н/б Ксероксын тагийн сөхөн CD-r хийж хувилан гарч ирсэн цаасны хамт даргадаа оруулж өглөө…
Нөхөр эхнэр хоёр зурагт үзэн сууна. Хаалганы хонх дуугарав. Эхнэр очвол хөрш эр зогсож байна.
-Сайн уу, Валя, чамайг халаадаа дэлгэвэл 100 рубль өгье. Валя халаадаа дэлгэн харуулчихаад 100 рубль хармаалан орж ирэв. Нөхөр:
-Хэн бэ?
-Хөршийн хүүхэн л давс гуйж байна Нөхөр:
-Аа, би хөрш эрийг л зээлсэн 100 рублиэ өгсөн юм болов уу, гэж бодлоо.
Африкт жуулчлаад ирсэн эр:
-… тэгээд тэр арслан намайг савраараа илээд зогсоод байсан… намайг заан гэж бодсон байх аа…
-Яагаад, чи тийм том харагдсан юм уу?
-Үгүй ээ, заан шиг их чацга алдсан юм.
Нэгэн эрдэмтэн лекц уншиж байна.
-Бид цагаан баавгайг хүрэн баавгайтай нийлүүлэгт оруулсаан… Танхимаас:
-Тэгээд яаж байна?
-Тэгээд, хоёулаа л их сэтгэл ханана билээ…
Нэгэн чинээлэг хатагтай том ресторанд оройн зоог барьчихаад мөнгөө төлөх гэсэн чинь түрийвчээ мартчихсан байж. Хатагтай, зоогийн газрынн эзэнд:
-Би маргааш нөгөөдрөөс мөнгөө авчраад өгчихнө өө…
-Бололгүй яахав. Харин би таны нэрийг, төлөх мөнгөний хэмжээтэй нь хамт тэр самбар дээр биччихье. Танд ч амар, бидэнд ч мартахгүй, зүгээр…Хатагтай:
-Гэхдээ тэр чинь олны нүдэн дээр эвгүй юм биш үү? Эзэн:
-Та санаа зоволтгүй ээ, бид тэр самбарыг таны булган шүүбээр бүтээгээд орхичихно!
Нэг эрийн хамаатны маш баян хөгшин нас барж мань эр маш үнэтэй зэрлэг алмазны өв залгамжлагч болжээ. Тэрхүү алмазаа гоёж янзлуулахаар уран дархан дээр ирэв. Дархан алмазыг үзээд дуу алдан түүнийг засахаас татгалзав.
-Би ийм үнэтэй эдэнд яагаад ч гар хүрч зүрхлэхгүй юм байна. Мань эр өөр нэг дархан дээр ирэв. Дархан алмазыг үзсэнээ бас л:
-Ийм их үнэтэй юмыг гай болоод гэмтээчихвэл яана гэж бодож байна, та өөр дархан дээр очсон нь дээр байх аа, хэмээн буцаав. Арга нь барагдсан эр нэгэн еврей дархан дээр ирэв. Алмазаа үзүүлэв. Еврей дархан алмазыг эргүүлж тойруулж үзэж байснаа, зэргэлдээ өрөөнд дарх хийж суугаа хүүгээ дуудав.
-Изик, май үүнийг сайхан янзлаадах! Мань эр гайхан асуув:
-Ийм үнэтэй алмазыг та яаж энэ хүүхдэд итгэж өгч байна аа? Еврей дархан:
-Бид болохоор наад алмазны чинь үнийг мэддэг учраас гар салганаад хийж чадахгүй, харин наад хүүхэд чинь бол юу ч мэдэхгүй юм чинь яах ч үгүй, зүгээр л засчихна!
-Сайн уу, чиний нүүр чинь ямар их үрчийгээ вэ?
-Би дандаа инээж явдаг юм чинь!
-Архи ч их инээдтэй зүйл ч биш дээ…
Нэг эр нөгөөдөө:
-Хоёулаа өнөөдөр хүүхэн эргүүлэх үү?
-Би ч энэ мэргэжилд тааруу даа. Сонирхогч л гэсэн үг.
-Надад хоёр хүүхэн байна, хоёулаа тийшээ явъя.
-Гоё хүүхнүүд үү?
-Нэг нь гоё, нөгөө нь сонирхогч хүнд дажгүй ээ…
Киев-Москвагийн онгоц зорчигчдоо суулгаж байна. Нэгдүгээр нисэгч кабиндаа согтуу орж ирэв. Төдөлгүй хоёрдугаар нисэгч бас согтуу орж ирэв. Нэгдүгээр нисэгч уурлав:
-Чи бас согтуу ирж байхдаа яадаг юм, Москва хүртэл ч яахав явчихна. Харин Москвад очоод хэн нь машинаа барих болж байна!!!
Загасчин өдөржингөө суугаад ганц жараахай ч барьж чадсангүй уурга дэгээгээ хурааж байхдаа бодно. “Загас барьж л сэтгэл санаагаа тайвшруулах юм даа…”
Кинотеатрт хоёр залуугийн өмнө нэг халзан толгойтой эр суужээ. Нэг нь:
-Би энэ хүний толгойг алгадаад авбал чи надад юу өгөх вэ?
-50 рубль өгье. Нөгөө нь халзан эрийн тогойг алгадаад авав. Халзан эр уурлан эргэж харахад сахилгагүй залуу:
-Сайн уу, Леха, хичнээн жил уулзсангүй вэ? Халзан эр:
-Та хүн андуурчээ, би Леха биш ээ…Сахилгагүй залуу найздаа дахин шивнэж байна:
-Би дахиад цохиод авбал 100-г өгөх үү?
-Өгнө өө…Залуу нөгөө халзан эрийн толгойг дахиад алгадаад авав. Эр уурсан эргэж харав… Сахилгагүй залуу:
-Леха чи, үсээ хусуулчихсан л байна ш дээ…
Археологичид Египтийн эртний хаадын хоёр булш олж илрүүлсэн байна. Нэгэн дээр нь “Энд их хаан Сафаритик нойрсож байна” нөгөө дээр нь “Эсвэл энд” гэсэн бичиг байсан байна.
Өмгөөлөгч, шүүгчдэд хандан үг хэлж байна:
-Энэ фермер 24 гахайгаа галт тэргэнд дайруулчихаад байна шүү дээ. 14 гахай… Та нараас даруй хоёр дахин олон!!!
Билл Клинтон эхнэртэйгээ онгоцоор явж байна. Эхнэрээ хөгжөөх санаатай:
-Би энэ нисэгчид 500 доллар өгөөд гараа үнсүүлэх үү? Эхнэр:
-Хм…Клинтон:
-Би энэ нисэгчид 1000 ногоон өгөөд хөлөө үнсүүлэх үү?Эхнэр:
-Хм… Тэгтэл нисэгч эргэж харан:
-Чи намайг жолоогоо хаячихвал миний нөгөөхийг үнсэхээ мэдэж байна уу…
Дэлгүүрийн радиогоор зарлаж байна: “Энэ дэлгүүрийн үүдэнд байгаа улаан Ферраригийн хажууд тавьсан хар бензний жолооч яаралтай морин тэргээ хөдөлгөнө үү, би машиндаа орж чадахгүй байна”
Тегераны хуралдааны үеэр Английн ерөнхий сайд Чёрчилль:
-Би урьд шөнө дэлхийн хаан боллоо гэж зүүдлээд…Америкийн ерөнхийлөгч Рузвельт:
-Би бүр Огторгуйн хаан боллоо гэж зүүдлээд… Оросын ерөнхийлөгч Сталин тамхиа сорж байснаа:
-Би та хоёрыг томилох тушаал дээр тамга дарсангүй гэж зүүдлээд… гэлээ.
Дарга ажилчна загнана:
-Та бид хоёрын нэг нь тэнэг болж байна!
-Та ч тэнэг хүн ажилд авах хүн биш дээ.
Нэгэн жижигхэн хүү найз дээрээ муур тэвэрсээр ирэв.
-Би энэ хоёр шаариг ямар үүрэгтэйг мэднэ ш дээ.
-Яадаг юм?
-Муурыг яриулдаг юм, гээд хоёр шааригийг нь базахад муур “Мяу” хэмээн ориллоо…
Шөнө хаалга нүдэв. Эр босож хаалган дээрээ очив:
-Хэн бэ?
-Жан Клод Ван Дам! Эр:
-Одоохон гараад та 4-ийг балбаад өгье өө…
Оршуулга. Талийгчийн энгэрийн халааснаас 1000 рубль цухуйна. Буяны байгууллагын бригадын ахлагч, ажилчиддаа үүрэг өгөв. “Хамаатан садангуудыг түргэн холдуул”. Ажилчид нь хамаатангуудыг нь холдуулав. Бригадын дарга мөнгийг автал талийгч нүдээ нээн:
-Би цагдаа байна, шалгалтын оршуулга зохион байгуулж та нарыг шалгасан юм гээд бригадын даргын гарыг бариад авав. Бригадын дарга мөнгийн булаан авч халааслаад:
-Би ч бас ажлаа хийж байна, гээд тагийг таглан том том хадаасаар хадаж эхэллээ…
Нэг эр машин худалдаж аваад гаднаа тавьж том нохой уяв. Өглөө нь нэг дугуй нь байдаггүй. Шилэн дээр нь “Нохойгоо битгий зэмлээрэй, хуцаад л байсан шүү” гэсзн бичиг байлаа.
Хаан, хятад герман орос гуравт:
-Та нарын хамгийн сайхан жорлон барьсанд нь охиноо тал баялагтайгаа өгнө, гэж. Алт эрдэнэсээр барьсан хятадын жорлонд Гүнж оров. Таалагдсангүй. Шилдэг дизайнаар барьсан германы жорлонд Гүнж оров. Төдөлгүй гараад ирэв. Таалагдсангүй. Банз хадаж сонингоор доторлосон оросын жорлонд оров. Гүнж гарч ирдэггүй…30 минут болов. Санаа нь зовсон хаан:
-Яав миний охинд таалагдаж байна уу?
-Ёстой гоё юм аа…Хаан орос эрд охиноо тал баялагтай өгөв. Хаан хуриман дээр нь охиноосоо асуув:
-Миний охинд орос жорлонгийн юу нь таалагдав?
-Сонингийн уншаад л суугаад байх нь…
Авиакомпаний нислэгийн удирдагч нэгэн стюардессийг дуудав:
-Чи зорчигчдод хэлж буй үгэндээ жаахан анхаарч бай.
-Яасан бэ?
-Чи үргэлж онгоц газардахын өмнө “Хүндэт зорчигчид оо, энэ завшааныг ашиглан та бүхэнтэй манай экипаж салах ёс гүйцэтгэе” гэж хэлэх юм.
-Байна уу, Ленатай ярья
-Лена төрөхөд хэвтсээн…
-Хүүе бие нь яагаа вэ…
Нэг буриад эр хөршийндөө ирэв. Хөрш нь том балиус ирлээд байж байв.
-Юу болоо вэ?
-Нөгөө муу Бадан үхээ юм гүү…
-Хүүе, хэзээ?
-Маргааш… Хэдэн буриад хөзөр тоглож байна. Нэг Хамган ирэв.
-Дорж оо, чи намайг таньж байна уу?
-Нх…
-Чи бид хоёр хэдэн жилийн өмнө нэг уулзсанаа санаж байна уу?
-Нх..
-Чи тэгэхэд надтай сууя гээд байсан ш дээ.
-Нх… тэгээд яасан суусан уу?
Нэгэн уран зураг цуглуулагч эр оросод ирээд буцахдаа сэргэн мандлын үеийн нэг зураг маш өндөр үнээр худалдан аваад хилээр гаргахын тулд нэгэн зураачаар дээрээс нь байгалийн зураг зуруулчихав. Нутагтаа ирээд нэгэн зураач дээр очиж зургаа өгөөд үнэнээ хэлж:
-Энэ зурагны цаад талд нь эх зураг нь байгаа. Та тэрийг гаргаж өгөөрэй… Хэд хоногийн дараа зураач утасдаж байна:
-Хамгийн эхний байгалийн зургийг арилгатал таны хэлээд байсан сэргэн мандлын үеийн зураг хамт арилчихсан. Тэгтэл цаанаас нь Лениний хөрөг гарч ирээд… дараа нь Сталины хөрөг гарч ирээд… одоо Брежневийн хөрөг гарч ирж байна яах вэ… цааш нь арилгаад л байх уу…
Оросын ерөнхийлөгч Брежнев тамд ирэв. Түүнийг тамын тогоочоор томилов. Тэгтэл Гитлер нэг буланд баахан ном уншаад сууж байна гэнэ. Брежнев тамын эзэнд гомдол мэдүүлэв:
-Би яахаараа Гитлерээс илүү нүгэл хийсэн байдаг билээ?
-Яаж байна?
-Тэр ном уншаад би тогоо бариад…
-Аа, тэр чинь ном уншиж байгаа биш ээ, Лениний зохиолуудыг Хятад хэл рүү хөрвүүлж байгаа юм.
Автобусан дахь бичиг: “Кондукторын суудалд сууж болохгүй” Хажуу цонхон дээрх бичиг: Кондукторын цонхоор харж болохгүй”
Абраам:
-Саара, энэ юун үнэр
-Роза…
-Роза цэцэг дэлбээлж байгаа юм уу?
-Үгүй ээ, Роза хувцсаа сольж байгаа юм.
-Ээж ээ, надад үлгэр яриад өгөөч.
-Эротик үлгэр үү?
-Үгүй ээ, аймшгийн… Эротик үлгэр ярьж өгсөн тэр орой чинь шөнөжин унтаж чадаагүй…
Автобусанд нэг согтуу эр орж ирэв:
-СПИД-тэй хүнд суудал тавьж өгөөрэй…үгүй ээ үгүй… ганцхан суудал… та нар чинь яагаад бүгдээрээ надад суудал тавьж өгөөд байгаа юм бэ?
Хөгшчүүл биднийг харж үздэг хүнгүй болжээ. Залуу насандаа хийж байсан ажлаа олж хийхээс. Бид чинь дайны үед залуу байхдаа вагон дэлбэлдэг байлаа л…
Төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүүхдийн ээж:
-Хүүхдүүд ээ, өнөөдөр та нарын дунд төрөл бүрийн дуу, шүлгийн бүжгийн тэмцээн явуулж шагнана. Бас хамгийн түрүүнд гэртээ харьсан хүүхдүүдэд нэг нэг хайрцаг бохь өгнө…
Гоц авъяастан шалгаруулж байна. Нэг өвгөн ирэв.
-Та ямар авъяастай вэ?
-Би бүх өнгөөр унгаж чадна. Түүнд үндсэн долоон нот өгөв. Өвгөн өнгө алдалгүй хийгээ гаргаж “дуулав”. Түүнд арай хүнд нот өгөв. Өвгөн мөн л алдалгүй “дуулав”. Түүнд дээд өнгөтэй нотнууд өгөв. Өвгөн:
-Би наадахыг чинь ч чадна.
-Тэгээд “тоглоод” үзүүлээч. Өвгөн:
-3-р октавын Соль дээр л чацга алдчихаж магадгүй гэж айж байна…
Миний өвгөн наанаа хүлээж бай, би наад гурвыг чинь нам зодчихоод ирье.
-Уучлаарай, миний буруу. У
-Дахиад жаахан уувал уу л даа.
-Би их олон юм яриад байна уу…
-Би ганц юманд гүйгээд ирэх үү.
-Чи гэртээ юу хийж суугаа юм бэ, найзууд чинь пивнушкад хүлээгээд сүйд болж байгаа биз дээ.
-Би ээж дээрээ ганцаараа оччихоод ирье дээ, миний өвгөн найзуудтайгаа бааранд суухгүй юу.
-Чи согтуугаараа ямар үзэсгэлэнтэйг гээч.
-Миний өвгөн орой болсон хойно согтуу наашаа яваад яах нь вэ, наад хүүхнийдээ хоночих оо.
-Миний найз наад хүүхнийхээ араас хараад байж бай, би тэр хооронд чинь энэ дэлгүүр ороод талхаа аваад ирье.
-Миний өвгөн ажил хийж өөрийгөө зовоогоод яах нь вэ, архи, мөрийтэй тоглоомны чинь мөнгийг найз нь яаж ийгээд олоод л байна ш дээ…
Шинэ бодлогууд
Еврейчүүдэд зарахыг хориглоно. Оросод нэгэн хүнсний дэлгүүрийн лангуун дээрх торхтой цөцгийний хажууд «Еврейчүүдэд худалдахгүй» гэсэн бичиг байна. Хэрвээ тэр
дэлгүүрийн эзэн өөрөө еврей хүн байсан бол яагаад тийм бичиг бичих болов?
Галт тэрэг дэх амиа хорлолт
Нэг хүн галт тэрэгнээс үсэрч амиа хорложээ. Тэрээр купендээ ганцаараа байсан ба купенээс нь хэдэн метр, боолт хийж байсан бололтой марль олджээ. Тэр золгүй эр яагаад амиа хорлох болов, Таны хувилбар?
(Шипи: Галт тэрэг харанхуй туннелиэр явж байсан байна.)
Түрүүчийн дугаарт нийтлэгдсэн бодлогын хариунууд
Нэгэн жуулчин, үл таних бяцхан хотоор аялаж байгаад үсээ засуулахаар шийдэв. Тэр хотод ердөө хоёрхон үсчин байдаг аж. Тэд хотын гол гудамжны хоёр талд байрлана. Жуулчин эхлээд нэг үсчинд нь оров. Бүх юм нь гял цал. Үсчин, үйлчлүүлэгчээ хүлээн сууна. Нөгөө үсчингээр орвол, бүх юм нь хайш яйш. Бас л үйлчлүүлэгчээ хүлээн суугаа бололтой.
Жуулчин хоёр дахь үсчингээр үсээ засуулахаар шийдэв. (Үсээ муухай засуулъя гэж боддог хүн хаана байх билээ дээ!) Түүний сонголт зөв байсан бол яагаад?
Хариу:
Хэрвээ хотод хоёрхон үсчин байдаг юм бол тэд бие биеийнхээ үсийг засаж таарнаа даа. Гял цалын үс гоё засагдсан, хайш яйшийн үс тааруухан засагдсан байхыг жуулчин анзаарчээ.
Эрх охин
Эмиля охин дээд сургуулийн оюутан. Тэрбээр багаасаа одоог хүртэл аавдаа эрхэлж хүссэн мөнгөө авч дуртай бэлгээ авахуулдаг эрх охин. Аавынхаа гоёмсог “Бэнтли” машиныг хаяа гуйж унана. Нэг удаа эрх охиноо машиныг нь гуйхад аав нь түлхүүрээ ширээн дээр тавьж нэгэн болзол тавив.
-Энэ ширээн дээр 11 чүдэнз байна. Эдгээр чүдэнзийг ашиглан 6 дээр 5-ыг нэмэхэд 11 биш, 1 гээд гаргаадах. Эрх бас ухаантай охин даалгаврыг амжилттай биелүүлээд аавынхаа машины түлхүүрийг шүүрэн гарлаа. Аав охиноороо бахархан үлдэв. Хэрвээ чи Эмилягийн оронд байсан бол гоёмсог “Бентли”-гээр оройжин найзуудтайгаа зугаалж чадах байсан уу?
Хариу:
One хэмээн 11 чүдэнзээр бичсэн байна.