logo
Монгол охид дэлхийн сонгодог урлагт цахиур хагалж байна

Монгол охид дэлхийн сонгодог урлагт цахиур хагалж байна

2013/06/03
Монголчууд дэлхийн хаана ч авьяас чадвар, эрдэм мэдлэгээрээ гайхагдаж чаддаг. Гагцхүү монголчуудын авьяас чадварыг уйгагүй хөдөлмөр, давтлагаар өндөр түвшинд олгох нь чухал байгаа юм. Үүний нэг тод жишээ бол тавдугаар сарын 26-нд дэлхийн сонгодог урлагийн өлгий гэгддэг Итали улсаас зохион байгуулсан Олон Улсын 15 дах удаагийн Euterpe хөгжмийн тэмцээн монгол хүүхэд анх удаа оролцлоо. Тус тэмцээнд арван настай Мэндсайханы Анужин хийл хөгжмөөр утсан хөгжмийн Б ангилалд оролцож, 96 оноогоор нэгдүгээр байрт шалгаран алтан медалиар шагнуулжээ. Тэгвэл түүний төрсөн дүү болох таван настай Мэндсайханы Анунгоо хийл хөгжмөөр утсан хөгжмийн А ангилалд оролцож, 93 оноогоор хоёрдугаар байрт шалгаран мөнгөн медалиар энгэрээ мялаагаад эх орондоо иржээ. Энэ нь монголын сонгодог урлагийн түвшин хийгээд, түүнийг дэлхий дахин хэрхэн үнэлж байгаагийн тод илрэл гэж хэлж болохоор юм. Тэмцээнийг шүүн явуулсан пропесорууд бяцхан охин М.Анунгоогийн чадварыг өндрөөр үнэлж, их ирээдүй байгааг сануулж, эцэг эхэд нь бэлтгэл сургуулилтыг таслахгүй байхыг захижээ. Тэмцээнд амжилттай оролцсон монгол эгч дүүсийг Хөгжим бүжгийн коллежийн багш Д.Галбадрах бэлтгэж оролцуулжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш