logo
Жастин Бибер, Селена Гомес нарыг чармай нүцгэн, гурван хөлтэйгээр урлажээ

Жастин Бибер, Селена Гомес нарыг чармай нүцгэн, гурван хөлтэйгээр урлажээ

2011/08/15

Зартай зураач Дэниел Эдвардс Канадын од, дуучин хөвгүүн Жастин Биберийг найз охин Селена Гоместойгоо чармай нүцгэн алхаж яваа байдлаар урлажээ. Гэхдээ тэр хоёрыг гурван хөлтэйгээр дүрсэлсэн байна. “Гурван хөлтэй бүтээсэн нь үргэлж хамтдаа, үнэнч явахын билэгдэл байгаа юм” гэж зураач өчсөн байна. Мөн Жастин Биберийн эрхтнийг Канадын агч модны навчаар халхалсан бол Селена Гомесийнхийг Техасын таван хошуугаар нуужээ. Ингэснээр тэр хоёрын төрөлх эх орныг нь илтгэсэн явдал болсон аж.
“Миний бодлоор энэ хүрэл хөшөөг Канадын Элчин сайд бүрийн үүдэнд байрлуулахад илүүдэхгүй. Энэ бол эв нэгдэл, хайр сэтгэлийг илэрхийлсэн хөшөө” Эдварс ярьсан байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш