Монголын хошин урлагийн отгон хамтлаг болох “Эмоци” продакшн байгуулагдаад багагүй хугацааг өнгөрөөж байгаа билээ. Шинэлэг өнгө аястай тус хамтлагийнхан “Эрчүүдийг Уучил” анхны цоо шинэ тоглолтоо үзэгчиддээ хүргэсээр байгаа юм. Дэлгэр зуны цэлгэр өдрүүд эхэлсэн энэ үед үзэгч түмэндээ шинэ уран бүтээлээрээ бэлэг барьж байгаа “Эмоци” хамтлагийнхан "Эрчүүдийг уучил" тоглолтоо Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Багануур аймгуудаар тоглох юм байна. Тус продакшнд үзэгч бидний хайрлан хүндэтгэдэг жүжигчин МУСТА Төөтөө буюу Д.Түвшинтөр, С.Тэмүүжин, Г.Нарансолонго, Б.Баатархүү нарын уран бүтээлчдээс гадна олон шинэ залуу уран бүтээлчид нэг баг болон ажилладаг юм.