logo
Санал өгөх иргэдийн тоо нэмэгдсээр

Санал өгөх иргэдийн тоо нэмэгдсээр

2013/06/03
Монгол Улсаас гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй болоод буй. Үүнийг ч хуульчлан гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг УИХ-ын сонгуулиар амжилттай зохион байгуулсан билээ. 2012 оны УИХ-ын сонгуулиар нийт 4276 иргэн санал өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд үүнээс 2777 иргэн буюу 64,8 хувийн ирцтэйгээр сонгуульд оролцсон юм. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөхөөр энэ удаад 6494 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ. Эдгээр иргэд энэ сарын 14-16-ний өдрүүдэд гурван нэр дэвшигчид саналаа өгөх бөгөөд СЕХ гадаадад байгаа иргэдийн саналыг битүүмжлэн хадгалж байгаад зургадугаар сарын 26-ний өдрийн нэгдсэн саналтай нэгтгэн тоолох юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш