logo
Саналын хуудасны загвар батлагджээ

Саналын хуудасны загвар батлагджээ

2013/06/03
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 47-р зүйлд зааснаар саналын хуудсанд тавигдах шаардлага, түүнтэй холбоотой харилцааг зохицуулсны дагуу СЕХ саналын хуудсын загварыг баталжээ. Хуульд зааснаар саналын хуудас нь сонгогчоос илэрхийлэх, сонгуулийн дүнг гаргах үндсэн баримт бичиг мөн бөгөөд агуулга, бичилт, хэлбэрийн хувьд сонгогч саналаа илэрхийлэхэд хялбар, ойлгомжтой, саналаа тэмдэглэх тухай товч заавартай, нэр дэвшигчийн гэрэл зургийг агуулсан байх гэсэн шаардлагуудыг тусгасан саналын хуудасны загварыг баталсан байна.  Саналын хуудсанд нэр дэвшигчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нь нэр, нэр дэвшүүлсэн намын нэр бичигдэнэ.  Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд нэг байхаар хуульчилсан юм. Сонгогч нь саналын хуудсыг авч санал бэлтгэх бүхээгт очиж, саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн нэрийн өмнөх зуувин дугуйг зориулалтын үзгээр дүүргэн будаж саналаа тэмдэглэх юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш