logo
Н.Хүрэлбаатарыг интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

Н.Хүрэлбаатарыг интерполоор эрэн сурвалжилж эхэллээ

2013/06/03
ЭМЯ-ны отгон сайд асан Н.Хүрэлбаатарыг гадаад руу дүрвэсэн байж болзошгүй хэмээн үзэж байсан билээ. Түүнийг хууль хяналтын байгууллагын хүсэлтээр интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна. Тэрээр ЭМЯ-ны сайдын сэнтийд "заларч" байхдаа нууц хүү гэх залуугийн гэрээс сейфтэй их хэмжээний мөнгө алдсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байсан билээ. Сейфтэй мөнгөө алдсан гэх Н.Хүрэлбаатар гадагш дүрвэсэн нь үнэн бол хийсэн хэргээ булзааруулахаар ийнхүү явсан байж магадгүй хэмээн үзэх тал байгаа бололтой. Тэгвэл түүнийг ийнхүү эрэн сурвалжилж эхэллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш