УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2013.06.03/ ээлжит хуралдаанаа хийлээ. Уг хуралдаанаар ойрын үед өргөн мэдүүлэх хоёр хуулийн төслийн талаар санал нэгдсэн байна. Хоёр жилийн өмнө МАН-ын бүлгийн гишүүд Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мөнгөн урамшууллын хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл санаачилсныг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцээд дэмжиж байсан юм. Энэ төсөлд Алдарт эхийн I зэргийн одонтой эхэд жилд нэг сая, II зэргийн одонтой эхэд 500 мянган төгрөг, 18 хүртэлх насны гурван хүүхэдтэй эхэд сард 70 мянга, дөрвөн хүүхэдтэй эхэд 140 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тусгажээ. Гэтэл тухайн үед АН-ын бүлэг энэ хуулийн төслийг хэрэгжүүлэх боломжгүй, төсөвт хүндрэл учирна хэмээн тайлбарлаж завсарлага авч байжээ. Үүний улмаас хуулийн төсөл гацаанд орж хоёр жилийн нүүр үзэж байна. Харин хоёр хоногийн өмнө болсон эх үрсийн баярын өдрөөр эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгууль угтан энэ хуулийн төсөлтэй ижилхэн агуулгатай хуулийн төслийг УИХ-д өргөн барих тухай ярьж сурталчилсан нь шударга биш байна гэж МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт хэллээ. Тиймээс МАН-ын бүлгийн гишүүд хүн амаа өсгөх төрийн бодлогыг дэмжих үүднээс өмнөх хуулийн төслөө УИХ-д удахгүй өргөн барих юм.
Мөн МАН-ын бүлгийн гишүүд их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудыг үнэ төлбөргүй сургах хуулийн төсөл санаачлахаар шийдвэрлэснийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дуулгалаа. Манай улсын хүн амын дийлэнх хувийг 18-35 насны залуучууд бүрдүүлдэг. Хүчирхэг Монгол Улсыг байгуулахын тулд оюутан залуусаа дэмжих ёстой гэж МАН-ын бүлэг үзэж байна. Тиймдээ ч МАН-ын бүлэг оюутнуудыг үнэ төлбөргүй сургахтай холбогдсон зардлыг судалж үзжээ. Өмнө нь малчин өрх болон төрийн албан хаагчдын нэг хүүхдийн сургалтын зардлыг төрөөс дааж байсан нь их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн 70-80 хувийг бүрдүүлдэг байсан. Их, дээд сургуульд оюутан залуусаа үнэ төлбөргүй сургах санхүүгийн боломж манай эдийн засагт бий болсон. Тиймээс хуулийн төслөө боловсруулж Засгийн газраас санал авч, УИХ-д өргөн барина гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдлээ.
Ерөнхийлөгчид нэр дэвшигчид хуульд заасан боломжид тулгуурлан сонгуулийн сурталчилгаагаа явуулах үүрэгтэй. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сурталчилгаа ногдсон хэмжээнээс хэтэрч байгаа нь ажиглагдаж байна. Нэр дэвшигчид өөртөө ногдсон цаг хугацаандаа сурталчилгаагаа багтаах ёстой, хүсвэл энэ нь зохицуулж болох асуудал юм гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэлэв.
Энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх 24-өөс дээш суудалтай, 45-аас дээш зорчигчийн багтаамжтай автобус, троллейбусыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг МАН-ын бүлэг дэмжиж байна. Гэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой өмнө нь өргөн барьсан хуулийн төсөлтэй хамтад нь хэлэлцэх ёстой гэж үзэж байна. Хилийн боомтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан хилийн боомтууд харьяаллын хувьд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд байх ёстой гэж үзлээ. Өнгөрсөн долоо хоногт байнгын хорооноос буцаасан Мөрдөх албаны тухай хуулийн төслийг энэ чиглэлийн суурь хууль тогтоомжийг боловсронгуй болгосны дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн МАН-ын бүлгийн байр суурь хэвээр байна.