УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн урилгаар Олон улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Роналд Кеннет Нобель, Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны дэд дарга Александр Анатольевич Гридчиний хамт зургаадугаар сарын 12-13-ны өдрүүдэд манай улсад анх удаа албан ёсны айлчлал хийх гэж байна.
Айлчлалын хүрээнд Олон улсын интерполын төв байгууллага Монгол Улсын Хууль зүйн яам болон Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах талаар санал солилцох аж.
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны тавдугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар Интерполд элсэн орох тухай шийдвэрлэж, 1991 оны арваннэгдүгээр сард Уругвай улсад зохион байгуулагдсан Интерполын Ерөнхий ассамблейн 60 дугаар чуулганаар Монгол Улс Интерполд 155 дахь гишүүн орноор элсэн оржээ.
Интерпол нь өөрийн гишүүн 190 оронд байрлах Үндэсний төв товчоогоор дамжуулан цагдаа болон хууль сахиулах байгууллага хооронд гэмт хэргийн талаар мэдээ, мэдээлэл солилцох, гэмт этгээдийг эрэн сурвалжлах байгууллага юм. Интерполын Үндсэн хуульд зааснаар тус байгууллага "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ын үзэл санаа, улс гүрнүүдийн хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд эрүүгийн цагдаагийн бүх байгууллагуудын нягт хамтын ажиллагааг хангаж, хөгжүүлэх, эрүүгийн бүх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд үр ашигтай туслалцаа үзүүлж чадахуйц байгууллагуудыг үндэслэж, хөгжүүлэх зорилготой аж. Харин улс төр, цэрэг, шашин, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай холбоотой асуудалд ямар нэг байдлаар оролцохыг Үндсэн хуулиараа хатуу хориглодог юм байна.
Ерөнхий нарийн бичгийн дарга Роналд Кеннет Нобелийн хувьд 2000 онд Грек улсын Родос хотноо зохион байгуулагдсан Интерполын Ерөнхий ассамблейн 69 дүгээр чуулганаар тус байгууллагыг удирдахаар таван жилийн хугацаатай анх удаа сонгогдсон. Түүнээс хойш Ерөнхий ассамблейн 74 болон 79 дүгээр хурлаар дахин сонгогджээ.