logo
Алтны шороон ордны компаниуд төрөөс 511 сая төгрөг нэхэмжилжээ

Алтны шороон ордны компаниуд төрөөс 511 сая төгрөг нэхэмжилжээ

2011/08/16
Голын гольдролд байгаа алтны шороон ордуудыг хаах урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхээр БОАЖЯ, Усны болон Ойн газраас компаниудын нөхөн төлбөрийн нэхэмжлэлийг урьдчилсан байдлаар авахад 511 сая төгрөг болсон байна. Байгаль орчинд учруулсан хохирол, татварын хөнгөлөлт, даатгалын хуулийн дагуу даатгагчаас олгох нөхөн төлбөр зэрэг бусад төлбөрийн нөхөн олговрын хэмжээг журмын дагуу тооцоогүй байна. Нөхөн олговрын хэмжээг эцэслэн баталгаажуулахаар ЭБЭХЯ, БОАЖЯ, Сангийн яам, ХЗДХЯ, Монгол банк хамтран ажиллаж байгаа аж. Ашигт малтмалын газар “ хилийн зааг”-тай давхцсан тусгай зөвшөөрлийн тоо, давхцсан хэмжээг тогтоож байна. Энэ оны гуравдугаар улиралд багтаан ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газрын хилийн заагтай давхацсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөн олговрыг эцэслэн тооцож Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа юм байна.
Ц.Мягмарбаяр
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш