logo
Өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг ЭБЭХЯ-наас анхаарууллаа

Өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг ЭБЭХЯ-наас анхаарууллаа

2011/08/16
Улсын хэмжээнд төвлөрсөн дулаан хангамжтай таван аймаг, нэг сум байдаг. Өнгөрсөн өвлийн их ачааллын үеэр Увс аймгийн Улаангом хотын дулааны хангамж доголдон зутарсан. Ирэх өвлийг асуудалгүй давахын тулд Эрчим хүчний газар Увс дулааны станцтай нэг жилийн гэрээ байгуулсан байна. Мөн Увс, Хөвсгөл, Сүхбаатар аймагт баригдаж буй дулааны станц болон Даланзадгадын ДЦС-ын өргөтгөлийн барилга угсралтын ажилд хяналт тавих үүрэг өгчээ. Аймаг орон нутгийн удирдлагуудад аймаг, сумдын өвөлжилтийн бэлтгэлээ сайтар базаахыг ЭБЭХЯ-наас анхаарууллаа.
Газрын тос, ашигт малтмалын тухай хуулийн ажлын хэсэгт салбарын яамнаас төлөөлөл багтаагүй
“Газрын тосны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд яамдаас санал авах ажил Газрын тосны газарт үргэлжилж байна. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд Хийн хангамжийн тухай хуулийн төслийг нэгтгэн эрдэмтэн доктор, зөвлөх инженерүүдэд хүргүүлээд байгаа аж. “Хийн түлшний салбарыг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг мөн байгуулжээ. Харин ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг одоо болтол хэлэлцэж батлаагүй байгаа. Анх дөрвөн ажлын хэсэг тус тусдаа ажиллаж байсныг хумьж  Ерөнхийлөгчийн дэргэд нэг ажлын хэсэг байгуулжээ. Гэвч салбарын яамнаас нэг ч төлөөлөөл ороогүй ажээ.
Ц.Мягмар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш