Монголын интернэт мэдээллийн орон зай өдөр бүр тэлсээр байна. Хүмүүс мэдээллийг интернэтээс авахыг чухалчилдаг болсон учраас сайтууд хөгжлийнхөө дээд хурдаар урагшилж байгаа хэрэг. Энэ дундаас хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг яаж нэг дороос авах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Үүний хариулт нь Zaluu.com гэдэг сайт байсаар нэлээд хугацааг өнгөрөөлөө. Гэвч өрсөлдөөн ширүүссэн энэ цаг үед Zaluu.com сайтыг Top.mn гэх шинэ сайт цохиж гарч ирлээ. Энэхүү хоёр сайт нь хоёулаа өөрийн гэсэн редакцигүй. Харин бусад сайтуудын мэдээллийг өөрийн сайт дээр линкэлж холбох үүрэг гүйцэтгэдэг юм. Тодруулж хэлбэл интернэтийн орчинд бүх мэдээллийг нэг дороос харах боломжийг бүрдүүлж өгдөг. Тийм ч учраас шинэ тутам үүсэн байгуулагдсан Top.mn сайт “Таны онлайн хөтөч” гэсэн уриаг дэвшүүлсэн нь бодит байдалд нийцсэн, оновчтой шийдэл болжээ.
Ердөө хоёр сарын өмнө интернэтийн мэдээ уншихыг хүссэн интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь zaluu.com сайтаар дамжиж бусад сайтуудын мэдээг уншдаг байсан бол одоо Top.mn гэдэг сайтыг сонгох болсон байна. Учир нь Top.mn сайт нь Zaluu.com сайтыг бодвол програмчлал, мэдээний сонголт, хамтран ажилладаг сайтуудынхаа тоогоор илт давуу болжээ.
Жишээлбэл, zaluu.com сайтан дээр өөрийн гэсэн редакцитай, өөрийн гэсэн өнгө төрх бүхий шинэхэн мэдээ мэдээллийг цаг алдалгүй нийтэлдэг zindaa.mn, tsag.mn, hiimori.mn, factnews.mn, secret.mn, shock.mn, shuum.mn зэрэг сайтын мэдээлэл тавигддаггүй байна. Гэтэл top.mn сайтад zaluu.com дээр байгаа бүх сайтуудын линкэн дээр нэмэгдээд эдгээр сайтуудын линк тогтмол байрлаж, шинэ мэдээ мэдээлэл нь цаг тухай бүртээ линклэгдэн тавигддаг ажээ. Үүнээс харахад zaluu.com-ыг халан гарч ирж байгаа top.mn сайт нь мэдээллийн агууламж, хамтын ажиллагааны цар хүрээгээрээ аргагүй илүүрхэж ийнхүү огцом амжилт олж байгаа ажээ.
Д.Отгон.
Factnews.mn