МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Ганбаатар Монгол улсын Ерөнхий сайд С.Батболдод мэдэгдэл хүргүүлжээ. Тэрбээр мэдэгдэлдээ иргэд хямд, чанартай орон сууцанд амьдрах ёстой хэмээн дурдсан байна.
Улаанбаатар хотод нийт өрхийн 62 хувь нь гэр хорооллын утаанд амьдардаг. Өөрөөр хэлбэл 170 орчим мянган айл өрх хямд, чанартай орон сууцанд амьдрах боломжийг эрэлхийлж байна гээд олон нийт хэвлэл мэдээллийн хэрэгслээр Засгийн газрыг орон сууцны 6 хувийн хүүтэй зээл олгохыг шаардаж байгаатай холбогдуулан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо өөрийн гишүүдийн эрх ашгийн төлөө байр сууриа илэрхийлж байна хэмээжээ.
Төн тэрбээр манай зах зээлд орон сууцны нийлүүлэлт маш бага, үнэ нь хэт өсч байгаад Засгийн газраас ямар нэг арга хэмжээ авахгүй байна гэж буруутгасан байна.
“Жирийн иргэд бага хүүтэй зээлээр тэнгэрт тулсан үнэтэй орон сууц авахаас илүү хямд үнэтэй орон сууцыг боломжийн зээлээр авах сонирхолтой байгаа юм.
Иймд Засгийн газар 6 хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдэхээс гадна хямд үнэтэй орон сууцыг хотхон хорооллоор нь барих газар, дэд бүтэц, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхийн төлөө холбогдох байгууллагуудыг хүнд суртал, чирэгдэлгүй ажиллуулахад анхаарна уу” гэсэн байна.
Ц.Баяр