logo
Мубаракийг шударгаар шүүнэ гэдэгт эргэлзэж байна

Мубаракийг шударгаар шүүнэ гэдэгт эргэлзэж байна

2011/08/16
Араб-Израйлын зөрчил мөргөлдөөнтэй хүнд үед Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак улс орноо 2011 онд засгийн эрхээс түлхэгдэх хүртлээ тасралтгүй 30 жил удирдсан. Харин одоо Египетийн эцэг гэгдэж байсан өвгөн дарангуйлагч биеийн таагүй байдлаас болж эмнэлэгт торны цаана хатуу хамгаалалтын доор хэвтэж эмчлүүлж байгаа юм. Түүнийг шүүх анхан шатны хурал болж Мубаракийг, авилга хээл хахуулийн хэрэг болон Засгийн газрын эсрэг жагсаал цуглааны үеэр жагсагчдын эсрэг гал нээх тушаал өгч  800 гаруй хүний аминд хүрсэн хэргээр буруутгаад байгаа юм.
Мубаракийг шүүх хурал Египетийн түүхэнд шинэ хуудас нээлээ гэж Лалын ахан дүүс байгууллагын гишүүн Асан Аль Ариан үзэж байна. Асан “Бубаракт хариуцлага тооцох болсон нь хууль эрх зүйтэй, хүний эрхийг дээдэлсэн, ямар ч том албан тушаалтанд хариуцлага тооцож чаддаг, иргэн бүр хуулийн өмнө хариуцлага хүлээдэг шинэ Египет улс мэндэлсэн хэрэг болсон. Египетэд нэг хүнд хэт их эрх мэдэл төвлөрдөг байсан хаанчлалын эрин зуун дуусч байна гэж хэлж болно” гэсэн байна. Гэсэн ч Мубаракийг засгийн эрхнээс буусны дараа цэргийн эрхтнүүдэд эрх мэдэл шилжсэн. Хуулийн байгууллагын систем Мубаракийн үеийн хоцрогдсон системээр явж байгаа болохоор шүүх хурал шударга болно гэхэд эргэлзсэн хэсэг бас байгаа юм. Мубарак Арабын Жасмин хувьсгал эхэлснээс хойш шүүгдэж байгаа анхны Араб удирдагч болж байгаа юм. Мөн Египет улс нь Арабын ертөнцийн хамгийн нөлөө бүхий улс учир шүүх хурал хэрхэн явагдахаас бусад арабын ертөнцийн хямрал мөргөлдөөн, эсэргүүцлийн жагсаал хамаарах болно гэж ажиглагчид харж байна. Египетэд шүүх хурал шударга явагдвал Тунисын ерөнхийөлөгч асан Бен Али ч мөн шүүхийн хаалга татах магадлалтай болоод байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш