logo
Майкл Жексоны хүүхдүүд аавынхаа гар зургийг эмнэлэгт хандивлажээ

Майкл Жексоны хүүхдүүд аавынхаа гар зургийг эмнэлэгт хандивлажээ

2011/08/16
Домогт дуучин Майкл Жексоны хүүхдүүд аавынхаа гар зургийг Лос Анжелесийн хүүхдийн эмнэлэгт хандивласан байна. Ёслолын ажиллагааны үеэр Майклын эгч Латояа үг хэлсэн байна.
Гар зургийг домогт дуучин өөрөө зурж, гарын үсгээ зурсан бөгөөд гурван хүүхэд нь зургууд дээр өөрсдийнхөө гарын үсэг, дурсгалын үгээ үлдээсэн байна. “Миний аавын зураг, дуу хөгжим хүн болгонд аз жаргал авчраг” гэж бага хүү Бланкет нь бичжээ.  Майкл Жексоны зурсан зургуудыг хүүхэд ихтэй газар өгсөн нь дээр гэж эгч Латояа нь үзсэн байна. Латояа “Майкл хүүхэд багачууд ихтэй энэ газраас өөр газар зургаа бэлэглэхгүй байсан гэдгийг би сайн мэдэж байна. Майклын зураг хүүхэд багчуудад хэрэгтэй гэж бодож байна. Хүүхдийн эмнэлэгт дүүгийнхээ зургуудыг бэлэглэж байгаадаа би маш баяртай байна” гэсэн байна. Зургийн цуглуулгад Майкл Жексоны нөхөрлөж явсан алдартай зураачдын бүтээл ч бас байжээ. Дашрамд дурдахад Майкл Жексоны бага хүүгийн жинхэнэ нэр Принс Жексон 2 бөгөөд бага хүүгээ эс суулгах аргаар төрүүлсэн болохоор түүнд Бланкет буюу “Хөнжил” гэсэн хоч өгсөн юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш