Төрийн албаны үйл ажиллагаанд хууль ёсыг тогтоох, шударга ёсыг хэвшүүлэх, хүнд суртлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү батламж бичгийг үзэглэв. Энэ үер Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл “Хууль зүйн салбарын шинэчлэлд анхаарал тавьж, санал бодлоо байнга илэрхийлж байдаг төрийн бус байгууллагын төлөөлөл бол хуульч, судлаач Х.Бат-Ялалт гэдгийг дурьдаад, шударга ёсыг тогтооход иргэдийн оролцоо маш чухлыг онцлов.
Харин “Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн хууль зүйн салбарын шинэчлэлийг дэмжиж буйгаа илэрхийлээд “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Иргэний харилцах дэвтрийн хамт О.Алтангэрэл даргад гардуулсан юм. Иргэд төрийн байгууллага, албан тушаалтантай албаны журмаар харилцахдаа уг дэврийг хөтлөх бөгөөд өөрсдөө хянах юм байна.