logo
 Энэтхэг Улс дахь авлигын хэрэг 66 хувиар өсчээ

Энэтхэг Улс дахь авлигын хэрэг 66 хувиар өсчээ

2013/06/06
Энэтхэг Улсын Засгийн газрын авлигатай тэмцэх комисс болох Төв сэргийлэх комисс (ТСК)-д авлигын хэрэгтэй холбоотой ирсэн гомдлын тоо 2012 онд 66 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, 2012 онд ТСК-д нийт 29559 гомдол ирсэн бөгөөд өдөрт дунджаар 94 гомдол иржээ. ТСК-д ирсэн гомдлын тоо 2011 онд 17830 байсан юм. Энэтхэг Улс нь 1.7 сая төрийн албан хаагчтай (Энэтхэгийн төмөр замын ажилчдыг оруулахгүйгээр). Төрийн албан хаагчидтай холбоотой гомдлыг ТСК хянан үзэж, холбогдох асуудал хариуцсан яаманд шилжүүлдэг байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш