Лалын соёл болон Марксизмаас Европыг аврахыг хүссэн Норвегийн иргэн Андерс Бревик Өнгөрсөн сард Утояа арал дээр чуулж байсан 69 хүний аминд хүрсэн билээ. Түүний хороосон хүмүүс одоогийн эрх барьж байгаа Хөдөлмөрийн намын залуучуудын байгууллагын гишүүд байсан. Андерс Бревик анхан шатны шүүх хурлын үеэр хэргээ хүлээгээд байгаа. Гэхдээ Европчуудын төлөө ийм хэрэг хийсэн учир эрх баригчид буруутай гэж өөрийгөө зөвтгөсөн. Цагдаа нар Андерс Бревикийг хатуу чанга харуул хамгаалалтын дор халдлага болсон Утояа арал дээр аваачин мөрдөн байцаалтаа явууллаа. “Бид Бревикийг дагуулан түүний явсан бүх газраар явж, хаанаас хэрхэн яаж буудсаныг судалсан. Хэдэн минут завсарласныг эс тооцвол халдлага 8 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн байна“ гэж Норвегийн цагдаагийн дарга Фредрик Краби мэдэгдсэн байна. Норвегийн хэвлэлүүдээр Андерс Бревик цагдаа нарын мөрдөн байцаалтанд тусалж байгаа фото зургууд тавигдсан байна. Андерс цээжээрээ сум нэвтэрдэггүй хантааз өмссөн, урт уяагаар бэхлэгдсэн байсан нь өөрийнхөө амийг хорлох гэж оролдох, хэн нэгэн түүнд халдах, зугтан зайлах зэргээс урьдчилан сэргийлэх үүднээс авсан арга хэмжээ юм байна. Түүнийг арал дээр ажиллаж байх хугацаанд эргийн харуулууд хэнийг ч нэвтрүүлээгүй байна. Цагдаа нар нисдэг тэргээр арлыг хянаж байж. Андерс Бревик ямар зайнаас хэрхэн буудаж байснаа цагдаа нарт дүрслэн үзүүлж байгаа дүрс хэвлэлийнхний дуран авиад буужээ. Цагдаа нарын хэлж байгаагаар сэжигтэн багагүй мэдээлэл өгч цагдаа нарын ажлыг хөнгөвчилжээ. Гэхдээ Бревик олон хүний аминд хүрсэндээ огт харамсаж байгаа зүйл харагдаагүй. Арал дээр буцаж очихдоо сэтгэл нь эмзэглэж байгаа зүйл мэдэгдээгүй гэж цагдаагийн дарга мэдэгдсэн байна.
Андерс Бревик мөн Осло хотын засгийн газрын байранд болсон дэлбэрэлтэнд буруутгагдаад байгаа. Дэлбэрэлтээс болж 8 хүн амиа алдсан. Сэжигтэн хэдийгээр хэргээ хүлээгээд байгаа ч одоогоор түүнийг бүрэн буруутгаагүй байгаа. Дараагийн шүүх хурал удахгүй болно. Норвегийн хуулиар ялын дээд хэмжээ 21 жилийн хорих ял байдаг байна.
Shuum.mn
Андерс Бревик мөн Осло хотын засгийн газрын байранд болсон дэлбэрэлтэнд буруутгагдаад байгаа. Дэлбэрэлтээс болж 8 хүн амиа алдсан. Сэжигтэн хэдийгээр хэргээ хүлээгээд байгаа ч одоогоор түүнийг бүрэн буруутгаагүй байгаа. Дараагийн шүүх хурал удахгүй болно. Норвегийн хуулиар ялын дээд хэмжээ 21 жилийн хорих ял байдаг байна.
Shuum.mn