ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пиус Фишер Монгол Улсад элчин сайдаар ажиллах албан ёсны хугацаа дуусч байгаатай холбогдуулан УИХ-ын дэд дарга Г.Батхүүд бараалхлаа.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пиус Фишерийн хувьд 2007 оноос эхлэн Монгол Улсад Элчин сайдаар ажилласан бөгөөд Монгол болон ХБНГУ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг өнөөдөр болсон уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлж байлаа.
Ноён элчин сайд Пиус Фишер уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Г.Батхүүд хандан, ‘’Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааг эргэн харахад ажил хэрэгч, дурсамжтай мөчүүд байсан. Сүүлийн жилүүдэд Монгол болон ХБНГУ-ын хамтын ажиллагаа шинэ түвшинд өргөжин хөгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс л гэхэд ‘’Эрдэнэс Таван толгой’’ ХХК-ийн хөрөнгө оруулагчаар ажиллах түншийн нэгээр Германы ‘’Дойче’’ банкийн сонгон авсан. Энэ нь хамтын ажиллагаа эдийн засгийн салбарт эрчимжсэний илрэл мөн. Монгол болон Германы парламентын бүлгийн хамтын ажиллагаа ч гэсэн жилээс жилд өргөжин тэлж, парламентчдын уулзалтуудыг хоёр тал харилцан зохион байгуулсаар ирсэн. Ирэх долоо хоногт л гэхэд Германы парламентын төлөөлөгчид Монгол Улсад айлчлах гэж байна. Мөн ирэх 10 дугаар сард ХБНГУ-ын Канцлер Ангело Меркель Монголд төрийн дээд хэмжээний айлчлалыг хийхээр төлөвлөсөн. Цаашид ХБНГУ болон Монгол улсууд зөвхөн нэг салбарт бус нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах эхлэл тавигдсан.’’ болохыг Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пиус Фишер онцлон хэлсэн юм.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү уулзалтын үеэр хэлэхдээ, Монгол болон ХБНГУ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа зөвхөн Монгол болон ХБНГУ-ын хамтын ажиллагаа бус Монголыг Европын Холбооны /Europian Union/ улсуудтай хамтран ажиллахад Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Пиус Фишерийн үүрэг их байсныг онцолсон юм.
Мөн Улсын Их Хурлын дэд дарга Г.Батхүү, Европын холбооны хүчирхэг гүрнүүдийн нэг болсон ХБНГУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд татах, Герман дахь Монгол судлалын судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэн хөгжүүлэх, уул уурхай, техникийн салбарын мэргэжилтнийг Герман улсад бэлтгэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх арвин туршлагаас хуваалцан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

УИХ-ын дэд даргад бараалхсан ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пиус Фишерийн хувьд, Монгол Улсад элчин сайдаар томилогдон дөрвөн жил ажиллахаас өмнө Энэтхэг, Итали, АНУ, Гвиней болон Сьерра Леон, Камбожид ажиллаж байжээ.