logo
Манай улс 640 хүүхдийн 97 сургууль барих шаардлагатай

Манай улс 640 хүүхдийн 97 сургууль барих шаардлагатай

2013/06/07
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж өнгөрсөн бөгөөд тус хуралдаанаар нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийн танилцуулга, бага сургуулийн багш нарын урамшуулалын тухай, Ахмадын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг асуудлыг авч хэлэлцсэн байна. Нийслэлд шинээр баригдах 80 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын төслийг нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд цэцэрлэгт хамрагдаагүй 31 300 гаруй хүүхэд байгаа бол, цэцэрлэггүй 42 хороо байгаа юм. Түүнчлэн сургуульгүй 31 хороо, сургууль цэцэрлэгийн аль аль нь байхгүй 14 хороо байдаг байна. Ер нь Улаанбаатар хотын хэмжээнд нийт 115 325 хүүхдийн сургууль цэцэрлэгийн эрэлт хэрэгцээ байгаа бөгөөд энэ нь 240 хүүхдийн 220 цэцэрлэг, 640 хүүхдийн 97 сургууль барих шаардлагатай гэсэн үг юм. Харин өнөөдөр нийслэлд185 цэцэрлэг, 118 сургууль байгаа нь хэтэрхий хангалтгүй тоо гэж нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат онцоллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш