logo
Каннын кино наадмыг үймүүлсэн хуурамч PSY

Каннын кино наадмыг үймүүлсэн хуурамч PSY

2013/06/07
Францын Канн хотноо болдог алдарт кино наадам энэ жил дуулиан шуугианаар дүүрэн үргэжилсээр байгаа билээ. Тус кино наадмын үеэр 2 сая еврогийн үнэт эдлэл хулгайлагдаж, найруулагч руу гэмт этгээд буудсан хэрэг гарсан бол хоёр хоногийн турш өөрийгөө Гангнам Стайл-ийн эзэн хэмээн олон хүнтэй зураг даруулж, од болон гялалзсан эр жинхэнэ PSY биш болж таарах нь тэр. Хуурамч PSY кино наадмын зохион байгуулагч, оролцогчдыг үнэмшүүлэхийн тулд өндөр үнэтэй Martinez зочид буудалд буудалласан бөгөөд өөрийгөө PSY хэмээн танилцуулж явсан тэрээр үнэндээ франц улсын иргэншилтэй, 34 настай Дени Кара гэгч болохыг холбогдох байгууллагынхан илрүүлжээ. Дени Кара өөрийгөө нэрт дуучин төстэй гэдгийг сайтар мэдэж байсан тул Каннын кино наадмаар ард түмнийг хуурахаар эртнээс зэхэж байсан аж. "Каннын кино наадамд би очсон гэсэн. Түүнд мэнд хүргээрэй” хэмээн жинхэнэ Psy твиттертээ бичсэн байна. Одоогоор жинхэнэ Psy Сингапурт тоглолтоор яваа гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш