УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцав.
- Цаг хугацааны хувьд улс орон даяар сонгуулийн компанит ажил ид өрнөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг та юу гэж дүгнэж байна вэ?
М.Батчимэг: Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээс хойш хүмүүстэй нэлээд уулзаж, санал солилцсон. Сонгуульд үзэгчийн байр сууринаас битгий хандаарай л гэж онцолж хэлмээр байна. Магадгүй нэр дэвшигчдийн онцлогтой холбоотой байх. Зарим хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд наадмын бөх үзэж байгаа мэт хандаад байгаа нь анзаарагдсан болохоор ингэж хэлж байгаа юм л даа. Сонгууль бол дэмждэг бөх минь ялчихаасай гэж хүлээдэг наадам, олимп биш шүү дээ. Сонгууль үр дүнтэй болбол бид бүгдээрээ үр шимийг нь хүртэнэ. Сонголт буруу болбол та бид өөрсдийнхөө амьдралаар үнийг нь төлнө. Биднийг бухимдуулж, зовоож байгаа ядуурал, ажлын байр, эмнэлгийн хүрэлцээ, хүүхдийн сургалтын төлбөр гээд сонгуулийн үр дүнгээс хамаарахгүй асуудал байхгүй. Айл бүрийн, хүн бүрийн амьдралд нөлөөлнө. Иймээс бид сонгуульд үзэгчийн хувиар биш, харин нэр дэвшигчдийн хэн нь сонгогдвол миний амьдралд дэвшил гарах вэ гэдгийг шүүж тунгааж оролцох нь чухал.
- Зарим хүмүүс Монгол Улсын Ерөнхийлөгч ямар хүн байх ёстой тухай мэддэггүй Монголд тийм ч стандарт байхгүй. АНУ-д бол шудрага хүн байна гээд заачихсан байдаг. Монголд бол эв нэгдлийн илэрхийлэгч, бэлэг тэмдэг ч юм уу тодорхой стандарт алга байна уу?
М.Батчимэг: Монгол Улсын Ерөнхийлөгч бол зөвхөн бэлэг тэмдгийн Ерөнхийлөгч биш шүү дээ. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олон эрх мэдлийг олгосон байдаг. Шүүх засаглалын шинэчлэл, цаашлаад төрийн алба зөв төлөвшиж хөгжихөд Ерөнхийлөгчийн үүрэг их. Ялангуяа Монгол шиг хоёр их гүрний дунд оршдог цөөн хүн ам, жижиг эдийн засагтай улсын хувьд улс орноо гадаад ертөнцөд төлөөлдөг гэдэг утгаараа Ерөнхийлөгчийн үүрэг маш чухал. Гэхдээ Ерөнхийлөгчид тавих хамгийн эхний шалгуур бол өмнө хэлсэнчлэн өнөөдөр энэ улс орон, хүмүүсийн амьдралыг өөд татахад хэн хамгийн бодитой үүрэг гүйцэтгэж чадах вэ гэдэг л байх ёстой. Дийлэнх олонх болсон эгэл жирийн хүмүүсийн амьдралыг шийдэж чадаагүй ямар ч улс төр үнэ цэнэгүй байдаг гэж ухаантай хүний хэлсэн үг байдаг. Монгол Улс байгалийн маш их баялагтай, 3 сая хүрэхгүй хүн амтай. Энэ илрээд байгаа байгалийн баялгаа, бас сүүлийн жилүүдийн эдийн засгийн өндөр өсөлтийг бодоход уг нь монголчуудын олонх нь хамаагүй илүү хангалуун, ядуурал өнөөгийнхөөс хавьгүй бага байх боломжтой байсан гэж би боддог. Би саяхан Азербайжан улсад олон улсын хуралд оролцоод ирсэн. Энэ улс бас л Монгол шиг байгалийн баялаг арвин, гэхдээ 8 сая хүнтэй. Тэдний ядуурлын түвшин 2001 онд 50 % байж гэтэл аравхан жилийн дотор, 2011 он гэхэд 7 % хүртэл огцом буурч. Өнөөдөр энэ тоо 5 %-руу орсон гэж байгаа. Нэг хүнд ноогдох үндсэний орлого нь 10,000 ам.доллар давж, манай улсыг хэд дахин нугалжээ. Би юу хэлэх гээд байна гэхээр баялагтай улс аравхан жилд ийм үсрэлт хийж хүмүүсийнхээ амьдралыг өөд татаж болж байна. Хот нь эрүүл, агаарын бохирдол байхгүй, хүмүүсийнх нь царай баяр баясгалантай харагдаж байна. Гэтэл манай байгалийн баялгийн орлого, эдийн засгийн өсөлт хаашаа орчихов оо? Сүүлийн үед ар араасаа илэрч байгаа авилгын олон хэрэг үүний хариулт болж байна гэж бодож байна. Тэгэхээр авлигатай тэмцэхэд Ерөнхийлөгчийн гүйцэтгэж байгаа үүрэг Монголын баялаг иргэддээ очих замын саадыг цэвэрлэнэ гэж би итгэж, ийм боломжийг бүрдүүлэхэд хүмүүс дор бүрдээ өөрөөсөө хамаарах дэмжлэг үзүүлээсэй гэж хүсч байна.
- Энэ асуудал Монголд их байгаа тухай мэдээлэл өдөр бүр гарч байна. Өнөөдөр хүртэл БСШУЯ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн 3 дансанд 452 тэрбум төгрөг байна гэсэн мэдээлэл гарсан байсан. Тоог нь сонсоод бүр гайхлаа. Тийм их мөнгө байдаг юмуу гэж. Дэлхийд ийм их хэмжээний мөнгөтэй 750 хүн байдаг гэсэн судалгааг гаргасан байна.
М.Батчимэг: Үнэхээр харамсалтай. Нэг ухаантай лам хүний хэлсэн үг миний санаанд байнга байдаг. Төрийн албанд, түмний үйлсийн төлөө сэтгэлээсээ зүтгэж байгаа хүн, буяны үйлд бүхнээ зориулсан сахил санваартай лам хүний үйлс агаар нэг гэж. Гэтэл Монголын төрийн өндөр албан тушаал хашиж байсан олон хүнтэй холбоотой илэрч байгаа хэргүүд ер нь энэ хүмүүс хэний төлөө ажиллаж байсан юм бэ гэж өөрийн эрхгүй халаглахад хүргэж байна. Ё.Отгонбаярын гэр бүлтэй холбоотой хэргийн тухайд хуулийн байгууллага шалгаж байгаа юм байна. Магадлан тогтоох биз. Өнөөдөр хүүхдийн цэцэрлэг хүрэлцэхгүй , хүүхдээ харах хүнгүйгээс эцэг эхчүүд ажил хийж чадахгүй, цалин орлогогүй болж байхад төрийн өмчийн нэг компаниас завшсан хөрөнгө 40 цэцэрлэг барих хөрөнгөтэй тэнцэж байх жишээтэй. Эмнэлэг хүрэлцээгүй, олон хүмүүс эмчилгээний мөнгөгүй шаналж байхад салбарын удирдлагууд, албан хаагчид нь хоцрогдсон тоног төхөөрөмж, чанаргүй эм өндөр үнээр шахдаг, сейфнээс нь хэдэн зуун сая төгрөг олдож байх жишээтэй. Сургууль хүрэлцэхгүй, багш нарын цалин амьдралдаа хүрэхгүй байхад сайдынх нь дансаар их хэмжээний мөнгө эргэлдэж байсан гэж жишээтэй.
- Энэ бүхнийг өөрчилж засч чадах найдвар манайд байна уу тэгээд?
М.Батчимэг: Чамлахаар чанга атга гэдэг. Өнгөрсөн 4 жилд авлигатай тэмцэхэд бодитой ахиц гарсаан. Найдлага төрүүлж байна. Авлигатай тэмцэж, ахиц гарч байгаа болохоор л ард түмний халааснаас хулгайлсан энэ олон хэргүүд бидэнд мэдэгдэж байгаа хэрэг шүү дээ. Өмнөх Ерөнхийлөгч, төрийн өндөр дээд алба хашиж байсан хүмүүст авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, эр зориг, сонирхол бага байжээ гэж боддог. Зарим нь өөрсдөө авлигад холбогдчихсон, зарим нь намын, нутгийн гээд холбоо сүлбээтэй хүмүүстэйгээ тэмцэх зориг дутдаг байсан биз. Лав л Ц.Элбэгдорж ерөнхийлөгч шиг маш бодитой, зоригтой алхам хийсэн хүн би санахгүй байна. Ерөнхийлөгч өөрөө энэ талаар хатуу байр суурьтай байгаа нь л олон зүйл өөрчлөгдөх эхлэл болж чадсан. Ерөнхийлөгч өөрөө авилгын эсрэг зогссон төдий биш, авилгыг хаацайлж, авилгын нөмөр нөөлөг болж ирсэн хууль шүүхийн байгууллагыг өөрчлөх маш том бодлогын шинэчлэл хийж чадсан. Амаргүй тэмцэл дундуур явж байж шүүхийн шинэчлэлийн багц хууль батлуулсан. Түүний санаачлагаар эхэлсэн цагдаа, хууль сахиулах байгууллагын шинэчлэлийн багц хууль их хуралд өргөн баригдаж байна. Одоо гол нь энэ бүхнийг амьдралд хэрэгжүүлэх нь үнэхээр чухал. Энэ ажил замын дунд зогсвол дэндүү хайран.
- Зөвхөн Монгол Ардын намын хүмүүсээс энэ их мөнгө илрээд байгаа юм биш. АН-ын С.Баярцогтын данстай холбоотой хэрэг гэхчлэн өөрийн намтай холбоотой хэргийг Ерөнхийлөгч хаацайлж, хууль шүүхэд нөлөөлж байна гэсэн шүүмжлэл байна?
М.Батчимэг: Энэ талаарх байр сууриа Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж маш тодорхой илэрхийлсэн шүү дээ. Авлигатай тэмцэхэд нам, нутаг ус, хамаатан саднаа ялгаж хаацайлах ёсгүй. Бид улс шиг улс байж, монголчууд нийтээрээ сайхан амьдардаг нийгмийг бий болгохсон гэж л энэ хэцүү замыг туулж байна. Миний нам бол Монгол Улс гэж. Засгийн газартай холбоотой захаасаа асуудал нь тодорхой яригдаж, иргэдийг бухимдуулж байгаа хүмүүсээ ч ажлаас нь хал, шалга гэсэн байр суурьтай байгаа. Ер нь өнөөг хүртэл сөрөг хүчний ч хэлж чадаагүй бодитой бөгөөд хамгийн хурц шүүмжлэлийг Засгийн газар, их хуралд, улс төрчдөд айж халшрахгүй хэлж, шахаж шаардаж ирсэн хүн бол Ц.Элбэгдорж мөн гэдэгтэй маргах хүн цөөн байх. Ер нь улс төрд өөрийнхөө үзэл бодол, үнэт зүйлдээ тууштай байна гэдэг хэр баргийн хүн амар давчихдаггүй хатуу сорилт. Авлигатай тэмцэхэд өөрөө барьцаалагдах зүйлгүй, түүний төлөө чин хүсэл зорилготой хүн л илүү амжилт гаргана. Шуудхан хэлэхэд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлсэнчлэн Б.Бат-Эрдэнэ аваргатай өөрсдийгөө багласан, ард нь нуугдах гэсэн хүмүүс МАН-д цөөн биш байгаа гэж би боддог.
- АН олонхи боллоо, одоо Ерөнхийлөгчөө МАН-аас гаргая, тэнцвэржүүлье гэсэн яриа ч мөн гарч байна. Энэ тал дээр Та бодлоо хэлээч?
М.Батчимэг: Өөр намын Ерөнхийлөгчтэй болчихвол тэнцвэр хангагдана гэсэн дүгнэлттэй лав л одоогийн улс төрийн орчинд би огт санал нийлэхгүй байна. МАН өнөөдөр ч УИХ дахь сөрөг хүчний том орон зайгаа бүтээлч ашиглаж чадахгүй байгаа гэж би боддог. Ийм нөхцөлд чухам юуг тэнцвэржүүлэх бодолтой байгаа нь сонин. Авлигатай хийх тэмцлийг арай биш биз? Бусад улс орон 10 жилд ямар их зүйл шийдэж чадаж байгааг би дээр хэлсэн. Дөрвөн жил гэдэг бол чамлахааргүй хугацаа. Тэр тусмаа ирэх хэдэн жилийн эдийн засгийн өсөлтийн төлвийг бодож үзвэл улам чухал. Ирэх дөрвөн жилд авлигын эсрэг өнгөрсөн хугацааны бүх хүчин чармайлтыг дэгээдээд гацаачихсан, Засгийн газрыг барьцаалсан, УИХ-д орсон хууль болгонд хориг тавьсан он жилүүд байгаасай гэж би хувьдаа хүсэхгүй байна. Үүний чинь төлөөсийг дахиад ард түмэн л амьдралаараа төлж, цаана нь хэсэг улс төрчид л хожно шүү дээ.
- Наадмын төсвийг урьд өмнө байгаагүй өндөр, 50 гаруй тэрбум төгрөгөөр батлах нь гэж яригдаж байгаа. Энэ тал дээр таны байр суурь...
М.Батчимэг: Наадмын урсгал зардал нэмэгдэхгүй, тэрбум орчим төгрөг байна гэсэн тайлбарыг Засгийн газар өгч байх шиг байна. Би хувьдаа тэр том тоог сонсоод эхлээд нилээд эмзэглэсэн. Твиттерээр ч энэ байр сууриа илэрхийлээд авсан. Энэ жил яаж эмнэлэг, цэцэрлэгт илүү хэдэн төгрөг тавиулж авах вэ гэж их хурал дахь хэдэн эмэгтэй гишүүд арга чарга хайж байгаа үе шүү дээ. Наадамд зориулаад Хүй долоо худаг руу их мөнгө зарах нь хэр оновчтой вэ гэдгийг иргэдээс санал авч шийдвэл илүү оновчтой болно гэж бодож байна.