logo
 Ангараг дээр цэнгэг усны шинэ ул мөр олжээ

Ангараг дээр цэнгэг усны шинэ ул мөр олжээ

2013/06/10
Ангараг дээр аялагч Opportunity  Ангараг гариг дээр амьд организмд таарах цэвэр ус байсан тухай нээлтийг батлах баримт олжээ. Энэ тухай НАСАГийн мэргэжилтнүүд мэдэгдэв. Төслийн эрдэм шинжилгээний удирдагч Стив Сквайрсын ярьснаар, Opportunity төхөөөрөмж нь чулууны химийн бүтэц болон төмрийн шаврын чулуулгийг судласан байна. Энэ “шавар “нь их хэмжээний усны нөлөөгөөр бий болсон байх учиртай гэнэ. Энэ ус цэнгэг ус байсан гэдгийг тогтоосон байна. “Энэ усыг та ч ууж болох байсан" гэж Сквайрс нотлоод, Ангараг гаригт одоо болтол  усны ул мөр олддог. “Энэ бол энэ хугацаанд олсон хамгийн чухал олдвор” гэж тэр нэмж хэлжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш