logo
ОХУ-д оюутан, сурагчдын дунд хар тамхи болон мансууруулах бодис  хэрэглэдэг эсэхийг тогтоох тест явуулна

ОХУ-д оюутан, сурагчдын дунд хар тамхи болон мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг тогтоох тест явуулна

2013/06/10
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оюутан, сурагчдад хар тамхи болон мансууруулах бодисуудыг хэрэглэдэг эсэхийг тогтоох тестийн шалгалт явуулах тухай хуулинд гарын үсэг зурлаа. Тестүүдийг мансууруулах бодисийг хэрэглэх эхний шатыг илрүүлэх үүднээс явуулж байна. Ингэхдээ хэрвээ сурагч 15 нас хүрээгүй бол сурагчдыг тэстийн шалгалтанд ороход нь эцэг, эхчүүд нь зөвшөөрөл өгөх ёстой юм. Тестийн шалгалтууд нь сайн дураар явагдах ёстой. Хэрвээ тестийн шалгалтаар хар тамхи хэрэглэдэг нь тогтоогдох юм бол түүнийг эмнэлгийн тусгай байгуллага руу эмчилгээнд явуулна. Тэстийн шалгалтын дүн маш нууц байх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш