logo
Паркийн

Паркийн "Сансарын хөлөг" тоглоомын гинж тасарчээ

2013/06/12
Үндэсний соёл амралтын хүрээлэн бол хүүхэд, залуучуудын тоглоом, цэнгээний төв бөгөөд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг газрын нэг яахын аргагүй мөн билээ. Тоотой хэдхэн тоглоомтой тус газар үнэ нь арай л хэтэрсэн гэмээр.  Тэгсэн ч хүүхэд залуучууд тоглосоор наадсаар л байгаа.  Гэвч аюулгүй байдлыг дээд зэргээр хангах ёстой парк одоо айдас дагуулж эхэлжээ. Учир нь өчигдөр орой Паркийн гол тоглоомын нэг Сансарын хөлгийн эргэдэг гинж тасран, савлаж байхдаа тар няр хийх аймар чимээ гарсан байна. Тэнд байсан эцэг эхчүүд орилон хариугүй осол гарах дөхсөн ч азаар тоглож байсан хүмүүс гэмтэж бэртээгүй аж. Гэсэн хэдий ч паркийн удирдлагууд одоогийн байдлаар  ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш