Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид аж үйлдвэрийн паркын цэвэрлэх байгууламж, дэвшилтэт технологи судлах, үртсэн шахмал түлшний үйлдвэртэй танилцах, туршлага судлах зорилгоор 2013 оны 06 сарын 01-нээс 08-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали, Чех, Польш улсуудад айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн, Эдийн засгийн хөгжлийн газрын дарга Э.Тэмүүлин, Тамгын газрын Стратегийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.Анхбат нар багтсан бөгөөд төлөөлөгчдөд холбогдох 2 166 /Хоёр мянга нэг зуун жаран зургаан/ ам.доллар, 14 996 960 /Арван дөрвөн сая есөн зуун ерэн зургаан мянга есөн зуун жаран/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргасан юм. Гадаад томилолтын зардлын тайланг нээлттэй танилцуулж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Д/д | Зардлын нэр | Тоо | Нэг бүрийн үнэ |
Нийт үнэ |
1. | Нислэгийн тийз | 4 | 3.619.100 төгрөг | 14.476.400 төгрөг |
2. | Орон нутгийн галт тэрэг | 4*2 удаа | 115.7 ам.доллар | 925.6 ам.доллар |
3. | Зам хоног/Итали/ | 4*3 өдөр | 50 ам.доллар | 600 ам.доллар |
4. | Зам хоног /Чех/ | 4*4 өдөр | 40 ам.доллар | 640 ам.доллар |
3. | Виз хураамж | 4 | 112.800 төгрөг | 451.200 төгрөг |
4 | Амь даатгал | 4 | 17.340 төгрөг | 69.360 төгрөг |
1 ам.доллар = 1446 төгрөг. Нийт: 2166 /Хоёр мянга нэг зуун жаран зургаан/ ам.доллар, 14.996.960 /Арван дөрвөн сая есөн зуун ерэн зургаан мянга есөн зуун жаран/ төгрөг |