logo
Өнөөдөр “Хар ба цагаан хун” хослон бүжнэ

Өнөөдөр “Хар ба цагаан хун” хослон бүжнэ

2013/06/13
“Монголын Урлагийн зөвлөл” дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх “Нью Йорк Сити” балетийн тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр ДБЭТ-т болно.

 “Нью Йорк Сити” балетын компанийг Жорж Валленчинэ болон Линколин Кристэйн нар 1948 онд байгуулсан түүхтэй. Тус компани нь 90 бүжигчин, 66 хөгжимчний бүрэлдэхүүнтэй симфони найрал,  урын сандаа 150 гаруй бүжгэн жүжигтэй Америкийн томоохон урлагийн компанийн нэг юм. “Нью Йорк Сити” балетын компани Дарин Аронофскигийн бүтээл 2011 оны Оскарын наадмын таван номинацийн эзэн “Хар хун” уран сайхны киноны бүжгийн компаниар сонгогдон, дэлхийн үзэгчдэд Жорж Валленчинийн найруулсан “Хунт нуур” бүжгэн жүжгээрээ танигдсан байдаг.

“Америкийн бүжгийн одод” тоглолтын онцлох бүтээл нь авьяаслаг уран бүтээлчид гоцлон бүжиглэх П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын “Хар ба цагаан хун”-гийн хослол байх аж. Мөн “Сити” балетын тэргүүлэх гоцлооч Даниел Улбрикт болон “Арга билэг” этно жазз хамтлаг хамтран Аргентины нэрт хөгжмийн зохиолч Астор Пьяццолагийн “Танго” бүжгийг толилуулах нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх нь дамжиггүй биз ээ.

Үүний зэрэгцээ тус балетын компанийн уран сайхны удирдагч, тэргүүлэх гоцлооч Даниел Улбрикт манай дуурийн театрын залуу бүжигчдэд мэргэжлийн сургалтыг удирдан явуулах бөгөөд энэ нь Монгол Америкийн уран бүтээлчдэд туршлага солилцох, цаашид хамтран ажиллах өргөн боломжийг олгоно гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа юм байна. Мөн Монголын үндэсний бүжгээс суралцах  нэгэн сонирхолтой үдшийг зохион байгуулагчид нь “I loft Function House”-т маргааш орой 22:00 цагаас явуулах юм байна.

 “Америкийн бүжгийн одод” тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Монре” даатгал, ивээн тэтгэгчээр, Хас банк, АНУ-ын ЭСЯ, ноён С.Рагчаа, “Төгөлдөр сан”, “Таван богд” групп, “Мон эм импекс” концерн, “Сайнд оф Монголия” ХХК оролцож байна.

www.URLAG.mn

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш