logo
Улаанбаатар хот

Улаанбаатар хот "Парис" гудамжтай болно

2013/06/14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзлаа. Францын хөрөнгө оруулагч компаниуд ус цэвэршүүлэх болон метроны төсөлд нийслэлтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагааэлчин сайдаараа дамжуулан илэрхийлсэн байна. Мөн ирэх 9-р сард Парис хотын албаны төлөөлөгчид болон Архитекторын их сургуулийн 10 гаруй оюутан залуус ирж, Улаанбаатар хотод барилгын чиглэлээр сурч буй оюутнуудтай уулзаж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцох бөгөөд энэ уулзалтыг хамтран зохион байгуулах, Улаанбаатар хотод “Парисын соёлын төв” байгуулах, цаашлаад “Парисын гудамж”-тай болох хүсэлтэй байгаагаа Элчин сайд дуулгаад,нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Засаг дарга хүсэлтийн хариуд “Түүх соёлын арвин өвтэй Парис хотын туршлага бидэнд чухал ач холбогдолтой. Парис хотын соёлын төв, Парисын гудамжтай болох нь бид бүгдийн мөрөөдөл байсан. Тиймээс Парис хоттой өргөн хүрээнд хамтран ажиллаж, өөрсдийн зүгээс бүрэн дэмжлэг үзүүлж ажиллах болно” гэж хэлсэн юм. Түүнчлэн 9 сард зохион байгуулагдах уулзалтыг холбогдох албаныханд үүрэг өгч, хамтран ажиллах, хүрэлцэн ирсэн оюутнуудтай“Гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах зураглал”-д хамтран ажиллаж, тэдний санал бодлыг тусгах болно гэж хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш