БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлсэнтэй холбогдуулан Цагаачлалын албанд хүсэлт гаргасан байна. Учир нь Солонгост хараар ажиллаж байгаа иргэдийн саналыг хүндэтгэх үүднээс санал хураалтын үеэр баривчлагаа явуулахгүй байхыг хүссэнийг Цагаачлалын алба эелдэгээр хүлээж авсан байна. Тиймээс сонгуулийн санал хураалтын энэ өдрүүдэд хараар ажиллаж байгаа иргэдийг баривчлахгүй аж. Энэ мэтээр солонгосчууд ч Монгол Улсын төрийн тэргүүнийг сонгох санал хураалтад ихээхэн хүндэтгэлтэй хандаж байгаагын илрэл хэмээн үзэж байна.